Түүхэн товчоо
 
Он Үйл явдал
1 1959 Намын дээд сургуулийн татан буулгаж, Эдийн засгийн дээд сургууль байгуулж улс ардын аж ахуйн факультетын харъяанд Үйлдвэрийн эдийн засгийн тэнхим байгуулагдсан.  Аж үйлдвэр, ХАА, Худалдаа эдийн засагч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
2 1959 МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Философи, Түүх, Улс төр, Эдийн засгийн ухааны тэнхимийн эрдэмтэн багш нар Барилга инженерийн салбарт нийгмийн ухааны хичээл зааж эхэлсэн.
3 1967 Эдийн засгийн сургууль татан буугдаж МУИС-ийн харъяанд Инженер эдийн засагчдыг үргэлжлүүлэн бэлтгэсэн.
4 1968 Инженер эдийн засагчдыг 5 жилээр бэлтгэдэг болсон.
5 1969 БНМАУ-ын СНЗ-ийн 1969 оны 7р сарын 17-ны өдрийн 247 тоот тогтоолооор МУИС-ийн бүтцэд ПДС-ийг байгуулж, үйлдвэр барилга, тээврийн эдийн засаг зохион байгуулалт төлөвлөлтийн тэнхим, улс төрийн эдийн засгийн ухааны тэнхим байгуулагдаж, ПДС-д нийтлэг үйлчилгээ явуулах болсон. Инженер эдийн засгийн факультетын харъяалалд үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалтын тэнхим, салбарын эдийн засгийн тэнхим, улс төр эдийн засгийн ухааны тэнхим, дээд математикийн тэнхим, философийн тэнхим, түүхийн тэнхим, биеийн тамирын тэнхим харъяалагдаж байв.
6 1979 Инженер эдийн засагч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ой
7 1982 ПДС МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарч бие даасан сургууль болж зохион байгуулагдсан. ИЭЗФ-д ажилчин залуучуудын бэлтгэл анги, гадаадад суралцах оюутны бэлтгэл ангиуд харъяалагдах болсноор орлогч деканы орон тоо бий болсон.
8 1982 ПДС бие даасан сургууль болоход Философи, Түүх, Улс төр, Эдийн засгийн ухааны 3 тэнхим 30-аад багш, 3 туслах ажилтантайгаар байгуулагдсан
9 1984 ИЭЗФ-ийн дэргэд дээд сургууль дундын удирдлагын автоматжуулсан системийн тэнхим байгуулагдсан.
10 1989 Системийн техникийн инженер бэлтгэж эхэлсэн.
11 1991 ТИС-и йн харъяанд Инженерийн сургалтын төв болж зохион байгуулагдсанаар менежментийн салбар шинэчлэн зохион байгуулагдаж, менежмент, гадаад хэл,  математикийн тэнхимүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.
12 1991 Бизнесийн удирдлагын мэргэжилтэнг бакалавр, магистр, докторын зэрэгтэйгээр шаталсан сургалтаар бэлтгэж эхэлсэн.
13 1992 ТИС-ийн харъяанд КТМС гэж нэрлэгдэх болсон. Шаталсан сургалтыг технологийг нэвтрүүлсэн.
14 1992 УТЭЗУ-ны тэнхим татан буугдаж, Философи, Түүхийн тэнхмүүдийг нэгтгэн, “Нийгмийн ухааны тэнхим” болгосон.
15 1996 Менежментийн салбарт бизнесийн удирдлагын, үйлдвэрлэлийн технологийн удирдлагын тэнхмийг шинэчлэн байгуулсан.
16 1997 Дээд боловсролын системд сургалтын кредит системийг КТМС дээр анх удаа амжилттай туршсан.
17 1997 Үйлдвэрлэлийн удирдлага, санхүүгийн удирдлага, маркетингийн удирдлага, мэдээллийн технологи, мэдээллийн системийн удирдлага мэргэжлээр бакалаврын сургалт эхэлсэн.
18 1997  “Нийгмийн халамж зүй” мэргэжлээр анхны элсэлт авсан.
19 1998  “Төрийн захиргааны менежмент” мэргэжлээр бакалаврын хөтөлбөр нээсэн.
20 1998  “Соёл судлал” мэргэжлээр анхны элсэлт авсан.
21 1999  Хүний нөөцийн менежмент мэргэжлээр бакалаврын хөтөлбөр шинээр нээсэн.
22 1998  Сургалтын кредит системд нэвтэрсэн.
23 1999  Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Боловсролын салбарын     интернетийн үйлчилгээний төв болох "Эрдэм нет" төв байгуулагдан ашиглалтанд орсон.
24 2000  Олон улсын бизнесийн удирдлага, төрийн захиргааны удирдлага мэргэжлээр бакалаврын хөтөлбөр шинээр нээсэн.
25 2000  1997 оноос нийгмийн ухааны тэнхим Инженерийн суурь боловсролын сургуулийн (ИСБС) бүрэлдэхүүнд яваад 2000 оны 7-р сарын 10-ны өдрийн Ректорын 196-р тогтоолоор Хүмүүнлэгийн сургууль болж өргөжин Засгийн газрын 2001 оны 181-р тогтоолоор МУТИС-ийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болгож өөрчилсөнтэй холбогдуулж тус сургуулийг Хүмүүнлэгийн Ухааны Сургууль гэж нэрлэх болсон байна. Шинээр байгуулагдсан сургууль нь Нийгмийн халамж зүйч-философийн тэнхим, Соёл судлалын-түүхийн тэнхим гэсэн шинэ бүтэцтэй болсон. 
26 2001 Жижиг, дунд үйлдвэрлэлийн сургалт судалгааны төв байгуулагдсан.
27 2001 Мэдээллийн систем менежмент мэргэжлийн бакалаврын элсэлт шинээр авсан.
28 2002 МУТИС-ийг ШУТИС болгож тэнхимийн зохион байгуулалтаас профессорын багийн системд шилжсэн.
29 2002 Жижиг бизнесийн менежмент мэргэжлийн бакалаврын хөтөлбөр шинээр нээсэн.
30 2002 Японы компьютержуулалтын олон улсын хамтын ажиллагааны төвийн шугамаар зайн сургалтын төв байгуулсан. Энэ нь ШУТИС-д Е сургалтыг нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж анхны е хичээлийг CULTIVA системд бэлтгэсэн.
31 2003 Веб-д суурилсан е Сургалтын  төсөл хэрэгжүүлж, Дискрет математик хичээлийг е хэлбэрээр зохион байгуулж анхны 30 оюутан суралцсан.
32 2003 “Аялал жуулчлал эдийн засаг, удирдлага” мэргэжлээр анхны элсэлт авсан.
33 2004 CISCO академийн сургалтын төв КТМС-д байгуулагдсан.
34 2006 Бүс нутгийн эдийн засаг мэргэжлийн магистрын хөтөлбөр шинээр нээсэн.
35 2006 Менежментийн салбар эдийн засгийн салбар болон өөрчлөгдөж зохион байгуулагдсан.
36 2007 Электрон сургалт явуулах бэлтгэл ажлыг гүйцэтгэж, "Үйлдвэрлэлийн менежмент" мэргэжлийн магистрын сургалтын РМ503 Бүтээмжийн судалгаа ба шинжилгээ, РМ509 Технологийн хөгжлийн удирдлага, РМ510 Чанарын шинжилгээ ба хяналт, SB501 Инновацийн удирдлага хичээлүүдийг электрон хэлбэрээр бэлтгэн зохиогчийн эрх авсан. "үйлдвэрлэлийн менежмент" мэргэжлийн магистрын хөтөлбөрийн хичээлүүд зайн сургалтаар явагдаж эхэлсэн.
37 2007 Тайваний үндэсний их сургуультай Азийн орнуудын оюутны олон улсын менежментийн тэмцээн хамтран зохион байгуулахаар тохиролцсон.
38 2008  ШУТИС-ийн ректорын 2008-12-09-ний өдрийн 353 –р тушаалаар 2009-01-01-нээс Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн нэрийг Нийгмийн технологийн сургууль болгон өөрчилж, профессорын багийн бүтцийг шинэчлэн 3 болгов.
39 2008 Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо (Eduniversal)-аас тус сургууль эдийн засаг менежментийн салбарын Дэлхийн шилдэг 1000, Азийн шилдэг сургуулийн нэгээр шалгарч батламж авсан.
40 2008 Эконометрик, үйлдлийн судалгаа мэргэжлийн магистрын хөтөлбөрийг шинээр нээсэн.
41 2009 Эдийн засаг, менежментийн салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, компьютерийн ухааны салбарын 25 жилийн ой тэмдэглэсэн.
42 2009 Бизнесийн удирдлага, Санхүүгийн менежмент, маркетингийн менежмент мэргэжлээр бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.
43 2009 Олон нийттэй харилцах ажил мэргэжлээр монгол улсад анх удаа мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
44 2010 Нийгмийн технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.
45 2011 Их сургуульд үр дүнд суурилсан менежментийг хэрэгжүүлэх нь төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
46 2011 Археологи этнографийн экспедици байгуулж археологийн авран хамгаалах малтлага судалгааны ажил хийж эхэлсэн.
47 2011 Бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент мэргэжлээр бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.
48 2012 Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо (Eduniversal)-аас тус сургууль эдийн засаг менежментийн салбарын Дэлхийн шилдэг 1000, Азийн шилдэг 70 сургуулийн нэгээр 5 дахь жилдээ шалгарчээ. Мөн тус сургуулийн Хүний нөөцийн магистрын хөтөлбөр Зүүн Азийн 200 шилдэг хөтөлбөрөөс эхний 16-рт шалгарч батламж гардан авсан.
49 2012 Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад гишүүнээр элсэн урьдчилсан тайлангаа амжилттай хамгаалсан.
50 2012 Бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент мэргэжлээр магистрын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.
51 2012 Өмчийн үнэлгээний менежмент мэргэжлийн магистрын хөтөлбөр шинээр нээсэн.
52 2013 Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаас Бизнесийн удирдлагын бакалаврын 6 хөтөлбөр, магистрын 7 нийт 13 хөтөлбөр магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авсан. 
53 2013 Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо (Eduniversal)- ноос тус сургуулийн Маркетингийн магистр 10, Хүний нөөцийн магистрын хөтөлбөр Зүүн Азийн 200 шилдэг хөтөлбөрөөс эхний 11-рт шалгарч, санхүүгийн магистрын хөтөлбөр 19-р байранд орж батламж гардан авсан.
54 2013 Бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр магистрын хөтөлбөр, Нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.
55 2014 Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөр, Мэдээллийн системийн менежментийн бакалаврын хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрлэлийн менежментийн бакалаврын хөтөлбөр, төрийн захиргааны менежментийн бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.
56 2014 ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн салбар Нийгмийн технологийн сургуультай нэгдэж Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийг шинээр байгуулсан.
57 2014 Эдийн засаг, менежментийн салбарын 55 жилийн ой
58 2015 Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад 2 дахь шатны тайлангаа хүлээлгэн өгсөн.
59 2015 Аялал жуулчлалыгн менежментийн бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.
60 2016 БуХС-ийн дэргэд сэтгэл зүйн төв нээлтээ хийж үйл ажиллагаа явуулж байна.
61 2016 Ингэнд ботго авахуулах зан үйл-ийг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвөөр бүртгүүлж батламж гардан авсан.
MENU