Student Loan

Боловсролын Зээлийн Сангаас сургалтын төлбөр авах оюутны бүрдүүлэх  материал

Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно.

  •  Бүтэн өнчин
  •  Хөгжлийн бэрхшээлтэй оюутан
  •  Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй
  •  Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч
  •  1 гэр бүлээс 3 оюутан зэрэг суралцаж буй бол 1 нь  хамрагдана.

Бүрдүүлэх материал:
1. Суралцах эрхийн бичиг /УБ-аас элсэгч бол “Суралцах гэрээ байгуулах  эрхийн бичиг”/
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
3. Батламжийн хуулбар /ЭЕШ-ын оноо/
4. Оюутны төрсний гэрчилгээний хуулбар  
5. Оюутны өөрийн болон эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хуудасд багтаах/
6. Баг /улаанбаатарт бол хорооны/ -ийн тодорхойлолт

  • 7.А.Бүтэн өнчин /эцэг, эхийн нас баралтын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарыг 1 хуудасд багтаах/
  • 7.Б.Оюутан хөгжлийн бэрхшээлтэй, 50 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт
  • 7.В.Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол тус бүр 50 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт
  • 7.Г.Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол 70 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт  

8. Өргөдөл /оюутны өөрийн болон эцэг эхийн /
9. Төлбөрийн нэхэмжлэх /санхүүгээс авах/
10. Сонгосон кредитийн баталгаажуулсан жагсаалт
11. Өмнөх улирлын /2018-2019 оны намрын/ баталгаажуулсан Үнэлгээний голч дүн
Эдгээр материалуудыг бүрдүүлээд Сургалтын албанд хураалгана уу.