|
№ |
Он |
Үйл явдал |
1 |
1959 |
Намын дээд сургуулийн татан буулгаж, Эдийн засгийн дээд сургууль байгуулж улс ардын аж ахуйн факультетын харъяанд Үйлдвэрийн эдийн засгийн тэнхим байгуулагдсан. Аж үйлдвэр, ХАА, Худалдаа эдийн засагч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. |
2 |
1959 |
МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Философи, Түүх, Улс төр, Эдийн засгийн ухааны тэнхимийн эрдэмтэн багш нар Барилга инженерийн салбарт нийгмийн ухааны хичээл зааж эхэлсэн. |
3 |
1967 |
Эдийн засгийн сургууль татан буугдаж МУИС-ийн харъяанд Инженер эдийн засагчдыг үргэлжлүүлэн бэлтгэсэн. |
4 |
1968 |
Инженер эдийн засагчдыг 5 жилээр бэлтгэдэг болсон. |
5 |
1969 |
БНМАУ-ын СНЗ-ийн 1969 оны 7р сарын 17-ны өдрийн 247 тоот тогтоолооор МУИС-ийн бүтцэд ПДС-ийг байгуулж, үйлдвэр барилга, тээврийн эдийн засаг зохион байгуулалт төлөвлөлтийн тэнхим, улс төрийн эдийн засгийн ухааны тэнхим байгуулагдаж, ПДС-д нийтлэг үйлчилгээ явуулах болсон. Инженер эдийн засгийн факультетын харъяалалд үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалтын тэнхим, салбарын эдийн засгийн тэнхим, улс төр эдийн засгийн ухааны тэнхим, дээд математикийн тэнхим, философийн тэнхим, түүхийн тэнхим, биеийн тамирын тэнхим харъяалагдаж байв. |
6 |
1979 |
Инженер эдийн засагч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ой |
7 |
1982 |
ПДС МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарч бие даасан сургууль болж зохион байгуулагдсан. ИЭЗФ-д ажилчин залуучуудын бэлтгэл анги, гадаадад суралцах оюутны бэлтгэл ангиуд харъяалагдах болсноор орлогч деканы орон тоо бий болсон. |
8 |
1982 |
ПДС бие даасан сургууль болоход Философи, Түүх, Улс төр, Эдийн засгийн ухааны 3 тэнхим 30-аад багш, 3 туслах ажилтантайгаар байгуулагдсан |
9 |
1984 |
ИЭЗФ-ийн дэргэд дээд сургууль дундын удирдлагын автоматжуулсан системийн тэнхим байгуулагдсан. |
10 |
1989 |
Системийн техникийн инженер бэлтгэж эхэлсэн. |
11 |
1991 |
ТИС-и йн харъяанд Инженерийн сургалтын төв болж зохион байгуулагдсанаар менежментийн салбар шинэчлэн зохион байгуулагдаж, менежмент, гадаад хэл, математикийн тэнхимүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. |
12 |
1991 |
Бизнесийн удирдлагын мэргэжилтэнг бакалавр, магистр, докторын зэрэгтэйгээр шаталсан сургалтаар бэлтгэж эхэлсэн. |
13 |
1992 |
ТИС-ийн харъяанд КТМС гэж нэрлэгдэх болсон. Шаталсан сургалтыг технологийг нэвтрүүлсэн. |
14 |
1992 |
УТЭЗУ-ны тэнхим татан буугдаж, Философи, Түүхийн тэнхмүүдийг нэгтгэн, “Нийгмийн ухааны тэнхим” болгосон. |
15 |
1996 |
Менежментийн салбарт бизнесийн удирдлагын, үйлдвэрлэлийн технологийн удирдлагын тэнхмийг шинэчлэн байгуулсан. |
16 |
1997 |
Дээд боловсролын системд сургалтын кредит системийг КТМС дээр анх удаа амжилттай туршсан. |
17 |
1997 |
Үйлдвэрлэлийн удирдлага, санхүүгийн удирдлага, маркетингийн удирдлага, мэдээллийн технологи, мэдээллийн системийн удирдлага мэргэжлээр бакалаврын сургалт эхэлсэн. |
18 |
1997 |
“Нийгмийн халамж зүй” мэргэжлээр анхны элсэлт авсан. |
19 |
1998 |
“Төрийн захиргааны менежмент” мэргэжлээр бакалаврын хөтөлбөр нээсэн. |
20 |
1998 |
“Соёл судлал” мэргэжлээр анхны элсэлт авсан. |
21 |
1999 |
Хүний нөөцийн менежмент мэргэжлээр бакалаврын хөтөлбөр шинээр нээсэн. |
22 |
1998 |
Сургалтын кредит системд нэвтэрсэн. |
23 |
1999 |
Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Боловсролын салбарын интернетийн үйлчилгээний төв болох "Эрдэм нет" төв байгуулагдан ашиглалтанд орсон. |
24 |
2000 |
Олон улсын бизнесийн удирдлага, төрийн захиргааны удирдлага мэргэжлээр бакалаврын хөтөлбөр шинээр нээсэн. |
25 |
2000 |
1997 оноос нийгмийн ухааны тэнхим Инженерийн суурь боловсролын сургуулийн (ИСБС) бүрэлдэхүүнд яваад 2000 оны 7-р сарын 10-ны өдрийн Ректорын 196-р тогтоолоор Хүмүүнлэгийн сургууль болж өргөжин Засгийн газрын 2001 оны 181-р тогтоолоор МУТИС-ийг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болгож өөрчилсөнтэй холбогдуулж тус сургуулийг Хүмүүнлэгийн Ухааны Сургууль гэж нэрлэх болсон байна. Шинээр байгуулагдсан сургууль нь Нийгмийн халамж зүйч-философийн тэнхим, Соёл судлалын-түүхийн тэнхим гэсэн шинэ бүтэцтэй болсон. |
26 |
2001 |
Жижиг, дунд үйлдвэрлэлийн сургалт судалгааны төв байгуулагдсан. |
27 |
2001 |
Мэдээллийн систем менежмент мэргэжлийн бакалаврын элсэлт шинээр авсан. |
28 |
2002 |
МУТИС-ийг ШУТИС болгож тэнхимийн зохион байгуулалтаас профессорын багийн системд шилжсэн. |
29 |
2002 |
Жижиг бизнесийн менежмент мэргэжлийн бакалаврын хөтөлбөр шинээр нээсэн. |
30 |
2002 |
Японы компьютержуулалтын олон улсын хамтын ажиллагааны төвийн шугамаар зайн сургалтын төв байгуулсан. Энэ нь ШУТИС-д Е сургалтыг нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж анхны е хичээлийг CULTIVA системд бэлтгэсэн. |
31 |
2003 |
Веб-д суурилсан е Сургалтын төсөл хэрэгжүүлж, Дискрет математик хичээлийг е хэлбэрээр зохион байгуулж анхны 30 оюутан суралцсан. |
32 |
2003 |
“Аялал жуулчлал эдийн засаг, удирдлага” мэргэжлээр анхны элсэлт авсан. |
33 |
2004 |
CISCO академийн сургалтын төв КТМС-д байгуулагдсан. |
34 |
2006 |
Бүс нутгийн эдийн засаг мэргэжлийн магистрын хөтөлбөр шинээр нээсэн. |
35 |
2006 |
Менежментийн салбар эдийн засгийн салбар болон өөрчлөгдөж зохион байгуулагдсан. |
36 |
2007 |
Электрон сургалт явуулах бэлтгэл ажлыг гүйцэтгэж, "Үйлдвэрлэлийн менежмент" мэргэжлийн магистрын сургалтын РМ503 Бүтээмжийн судалгаа ба шинжилгээ, РМ509 Технологийн хөгжлийн удирдлага, РМ510 Чанарын шинжилгээ ба хяналт, SB501 Инновацийн удирдлага хичээлүүдийг электрон хэлбэрээр бэлтгэн зохиогчийн эрх авсан. "үйлдвэрлэлийн менежмент" мэргэжлийн магистрын хөтөлбөрийн хичээлүүд зайн сургалтаар явагдаж эхэлсэн. |
37 |
2007 |
Тайваний үндэсний их сургуультай Азийн орнуудын оюутны олон улсын менежментийн тэмцээн хамтран зохион байгуулахаар тохиролцсон. |
38 |
2008 |
ШУТИС-ийн ректорын 2008-12-09-ний өдрийн 353 –р тушаалаар 2009-01-01-нээс Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн нэрийг Нийгмийн технологийн сургууль болгон өөрчилж, профессорын багийн бүтцийг шинэчлэн 3 болгов. |
39 |
2008 |
Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо (Eduniversal)-аас тус сургууль эдийн засаг менежментийн салбарын Дэлхийн шилдэг 1000, Азийн шилдэг сургуулийн нэгээр шалгарч батламж авсан. |
40 |
2008 |
Эконометрик, үйлдлийн судалгаа мэргэжлийн магистрын хөтөлбөрийг шинээр нээсэн. |
41 |
2009 |
Эдийн засаг, менежментийн салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, компьютерийн ухааны салбарын 25 жилийн ой тэмдэглэсэн. |
42 |
2009 |
Бизнесийн удирдлага, Санхүүгийн менежмент, маркетингийн менежмент мэргэжлээр бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн. |
43 |
2009 |
Олон нийттэй харилцах ажил мэргэжлээр монгол улсад анх удаа мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. |
44 |
2010 |
Нийгмийн технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. |
45 |
2011 |
Их сургуульд үр дүнд суурилсан менежментийг хэрэгжүүлэх нь төсөл хэрэгжүүлж эхэлсэн. |
46 |
2011 |
Археологи этнографийн экспедици байгуулж археологийн авран хамгаалах малтлага судалгааны ажил хийж эхэлсэн. |
47 |
2011 |
Бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент мэргэжлээр бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн. |
48 |
2012 |
Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо (Eduniversal)-аас тус сургууль эдийн засаг менежментийн салбарын Дэлхийн шилдэг 1000, Азийн шилдэг 70 сургуулийн нэгээр 5 дахь жилдээ шалгарчээ. Мөн тус сургуулийн Хүний нөөцийн магистрын хөтөлбөр Зүүн Азийн 200 шилдэг хөтөлбөрөөс эхний 16-рт шалгарч батламж гардан авсан. |
49 |
2012 |
Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад гишүүнээр элсэн урьдчилсан тайлангаа амжилттай хамгаалсан. |
50 |
2012 |
Бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежмент мэргэжлээр магистрын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн. |
51 |
2012 |
Өмчийн үнэлгээний менежмент мэргэжлийн магистрын хөтөлбөр шинээр нээсэн. |
52 |
2013 |
Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаас Бизнесийн удирдлагын бакалаврын 6 хөтөлбөр, магистрын 7 нийт 13 хөтөлбөр магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авсан. |
53 |
2013 |
Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын холбоо (Eduniversal)- ноос тус сургуулийн Маркетингийн магистр 10, Хүний нөөцийн магистрын хөтөлбөр Зүүн Азийн 200 шилдэг хөтөлбөрөөс эхний 11-рт шалгарч, санхүүгийн магистрын хөтөлбөр 19-р байранд орж батламж гардан авсан. |
54 |
2013 |
Бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр магистрын хөтөлбөр, Нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн. |
55 |
2014 |
Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөр, Мэдээллийн системийн менежментийн бакалаврын хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрлэлийн менежментийн бакалаврын хөтөлбөр, төрийн захиргааны менежментийн бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн. |
56 |
2014 |
ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн салбар Нийгмийн технологийн сургуультай нэгдэж Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийг шинээр байгуулсан. |
57 |
2014 |
Эдийн засаг, менежментийн салбарын 55 жилийн ой |
58 |
2015 |
Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад 2 дахь шатны тайлангаа хүлээлгэн өгсөн. |
59 |
2015 |
Аялал жуулчлалыгн менежментийн бакалаврын хөтөлбөр ХМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн. |
60 |
2016 |
БуХС-ийн дэргэд сэтгэл зүйн төв нээлтээ хийж үйл ажиллагаа явуулж байна. |
61 |
2016 |
Ингэнд ботго авахуулах зан үйл-ийг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвөөр бүртгүүлж батламж гардан авсан. |