“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” Эрдэм шинжилгээний хуралд урьж байна
buhs

Эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Зорилго: Дэвшилтэт техник, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох; салбар хоорондын болон төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагааг шинэ санаачилга, шийдлүүдээр өргөжүүлэх; эрдэмтэн судлаачдын судалгаа, бүтээлийг олон нийтэд хүргэж, практикт хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Зохион байгуулагч: ШУТИС, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль

Хаана: ШУТИС-ийн 8-р байр, 12 давхарт Олон улсын ЭШХ танхим

Зохион байгуулалт:

Эрдэм шинжилгээний хурал  2025.03.28-ны өдөр нэгдсэн ба салбар хуралдаанаар зохион байгуулах ба илтгэлүүдийг эрдэм шинжилгээний өгүүллийн хэлбэрээр эмхэтгэн хэвлүүлнэ.

Хамтран зохион байгуулагчид:

  • ШУТИС, Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
  • ШУТИС, Эрчим Хүчний Сургууль
  • ШУТИС, Механик Инженер, Тээврийн Сургууль

Дэмжигч байгууллагууд:

  • Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
  • Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар
  • Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
  • Нийслэлийн Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Газар

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулиас санаачлан салбарын эдийн засаг, менежментийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, семинаруудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн “БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” ЭШХ-ыг их, дээд сургууль, төрийн байгууллага, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах гэж байна.

Хурлын үеэр төрийн байгууллага болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын хамтарсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтыг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүд нь ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албанаас эрхлэн гаргадаг  олон улсын ISSN: 1560-8794 дугаартай ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний эмхэтгэл”-д хэвлэгдэнэ. Өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахим хэлбэрээр https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.

Хурлын үндсэн чиглэлүүд

  • Техник технологи
  • Нийгэм, хүмүүнлэгийн ухаан  
  • Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан 

Хуралд оролцох хэлбэр:

    • Илтгэл хэлэлцүүлж хэвлүүлэх;
    • Постер илтгэл тавьж хэвлүүлэх;
    • Зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр хурлын эмхэтгэлд хэвлүүлэх;

Хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах:                                                            2020.03.05 хүртэл
  • Бүтээлийн хуулбарлалт шалгах:                                          2020.03.05 хүртэл
  • Өгүүллүүдийг редакцын зөвлөлд хянаж хариу өгөх:        2020.03.12
  • ЭШ-ний өгүүллийг эцсийн хувилбараар хүлээн авах       2020.03.19-ны дотор

:                                                

 

Хуралд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Шинжлэх ухаан технологи, инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан, төр-хувийн хэвшил-их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх
  • Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн стандарт, бүтэц агуулгыг бүрэн хангасан байх;
  • Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх (Жишээ файл харах: https://research.must.edu.mn/page/104)
  • Өгүүллийн хуудасны тоо 5-аас хэтрэхгүй байх;
  • Илтгэл/өгүүлэл бичих заавар: https://research.must.edu.mn/page/104;
  • Өгүүллийг btsetsgee@must.edu.mn хаягаар хүлээн авна..     

Мэдээлэл лавлагаа, бүртгэл:

Б.Цэцгээ 99095873, tsetsgee5873@gmail.com

Х.Загарзүсэм 89100816, zagarzusem@must.edu.mn

Д.Үлэмж 99991236, ulemjd@must.edu.mn  

Б.Дондогжамц 99002012, dondogjamts.b@must.edu.mn  

 

ШУТИС, Зохион байгуулах хороо