Эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Зорилго: Дэвшилтэт техник, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох; салбар хоорондын болон төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагааг шинэ санаачилга, шийдлүүдээр өргөжүүлэх; эрдэмтэн судлаачдын судалгаа, бүтээлийг олон нийтэд хүргэж, практикт хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
Зохион байгуулагч: ШУТИС, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль
Хаана: ШУТИС-ийн 8-р байр, 12 давхарт Олон улсын ЭШХ танхим
Дэмжигч байгууллагууд:
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулиас санаачлан салбарын эдийн засаг, менежментийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, семинаруудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн “БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” ЭШХ-ыг их, дээд сургууль, төрийн байгууллага, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах гэж байна.
Хурлын үеэр төрийн байгууллага болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын хамтарсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтыг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүд нь ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албанаас эрхлэн гаргадаг олон улсын ISSN: 1560-8794 дугаартай ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний эмхэтгэл”-д хэвлэгдэнэ. Өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахим хэлбэрээр https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.
:
ШУТИС, Зохион байгуулах хороо
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” Эрдэм шинжилгээний хуралд урьж байна
Япон улсын Вакаяамагийн их сургуулийн“Япон хэлний боловсрол” хөтөлбөр зохион байгуулагдах гэж байна
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВНА. Менежмент ба инновац сэтгүүл 2024: № 04 (034) дугаарт
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол улсын гавьяат эдийн засагч, ШУТИС-ийн профессор ХОНГОРУУД овогт ГОМБОДОРЖИЙН БАТХҮРЭЛИЙН нэрэмжит ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
BRITTO EINSTEIN