Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд
ganbii
Зээлийн нөхцөл:
Хүүгүй, урт хугацаагаар, хамтран зээлдэгчгүй, барьцаа шаардахгүй.
Зээлийн шаардлага:
  • Шинээр элсэгчийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо нь 600-аас доошгүй байх / үүнийг зөвхөн эхний улиралд харгалзана/
  • Бакалаврын оюутан бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 2,8-аас доошгүй байх
  • Магистрант, докторантын өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 3,2-оос доошгүй байх
  • Тухайн улиралд 10-аас доошгүй кредитийн хичээл сонгож судлах
Зээл авах оюутнууд дараах баримтуудыг бүрдүүлээд сургуулийнхаа сургалтын албанд хураалгана. Үүнд:
  1. Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл (БЗС-аас гаргасан “Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт”-ийг бөглөж СА-ны  ажилтнаараа гарын үсэг зуруулна). Уг маягтыг СА-ны ажилтнаасаа авна.
  2. Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе (БЗС-аас гаргасан эссе бичих удирдамжийн дагуу 1 нүүрт багтаан бичнэ). Уг удирдамжийг СА-ны ажилтнаасаа авна.
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх)
  4. ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар (ЭЕШ-ын батламжаа сургалтын албаны ажилтнаасаа хуулбарлаж авах)
  5. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт (сургалт эрхэлсэн дэд захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулж өгнө.)
  6. Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь (Санхүү 102 тоот)
  7. Тухайн хичээлийн улиралд судлаж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт (оюутны вебээсээ хичээлийн хуваариа хэвлэн  гарын үсгээ зураад сургалт эрхэлсэн дэд захирлаар тамга даруулж өгнө.)
  8. БЗС-тай байгуулсан ОХЗээлийн гэрээ (СА-ны ажилтнаасаа авна)
  9. Хаан даатгалын байгууллагатай байгуулсан гэрээ
  10. Даатгалын хураамж (зээлийн 1 хувь) төлсөн баримт Хаан даатгал ХХК. Хаан банк 544 716 8028 данс . гүйлгээний утга дээр сургууль, овог нэр, регистрээ бичих
Боловсролын Зээлийн сангийн системд бүртгүүлэхийн тулд е мэйл хаяг, эцэг эхийн регистр,  гар утасны дугаараа өргөдөл дээрээ бичиж өгнө.                    
Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн Газрын 2018 оны 02-р сарын 06-ны өдрийн 46 тоот тогтоолын хавсралтаас үзнэ үү.
 ШУТИС. БУХС. Сургалтын алба   (СА) 
 2018-11-20