Зээлийн нөхцөл:
Хүүгүй, урт хугацаагаар, хамтран зээлдэгчгүй, барьцаа шаардахгүй.
Зээлийн шаардлага:
- Шинээр элсэгчийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо нь 600-аас доошгүй байх / үүнийг зөвхөн эхний улиралд харгалзана/
- Бакалаврын оюутан бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 2,8-аас доошгүй байх
- Магистрант, докторантын өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 3,2-оос доошгүй байх
- Тухайн улиралд 10-аас доошгүй кредитийн хичээл сонгож судлах
Зээл авах оюутнууд дараах баримтуудыг бүрдүүлээд сургуулийнхаа сургалтын албанд хураалгана. Үүнд:
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл (БЗС-аас гаргасан “Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт”-ийг бөглөж СА-ны ажилтнаараа гарын үсэг зуруулна). Уг маягтыг СА-ны ажилтнаасаа авна.
- Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе (БЗС-аас гаргасан эссе бичих удирдамжийн дагуу 1 нүүрт багтаан бичнэ). Уг удирдамжийг СА-ны ажилтнаасаа авна.
- Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх)
- ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар (ЭЕШ-ын батламжаа сургалтын албаны ажилтнаасаа хуулбарлаж авах)
- Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт (сургалт эрхэлсэн дэд захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулж өгнө.)
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь (Санхүү 102 тоот)
- Тухайн хичээлийн улиралд судлаж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт (оюутны вебээсээ хичээлийн хуваариа хэвлэн гарын үсгээ зураад сургалт эрхэлсэн дэд захирлаар тамга даруулж өгнө.)
- БЗС-тай байгуулсан ОХЗээлийн гэрээ (СА-ны ажилтнаасаа авна)
- Хаан даатгалын байгууллагатай байгуулсан гэрээ
- Даатгалын хураамж (зээлийн 1 хувь) төлсөн баримт Хаан даатгал ХХК. Хаан банк 544 716 8028 данс . гүйлгээний утга дээр сургууль, овог нэр, регистрээ бичих
Боловсролын Зээлийн сангийн системд бүртгүүлэхийн тулд е мэйл хаяг, эцэг эхийн регистр, гар утасны дугаараа өргөдөл дээрээ бичиж өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн Газрын 2018 оны 02-р сарын 06-ны өдрийн 46 тоот тогтоолын хавсралтаас үзнэ үү.
ШУТИС. БУХС. Сургалтын алба (СА)
2018-11-20