Уг семинар нь БНСУ-ын дэмжлэгтэйгээр ШУТИС-д Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтэн бэлтгэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд БНСУ-д Соёлын өвийн сургалт, судалгаа хэрхэн явагдаж буй байдал, судалгааны ололт амжилтууд, олон улсын хамтын ажиллагааны чиглэл, бодлого, МУ-д баримтлагдаж буй Соёлын өвийн хадгалалт хамгаалалт хууль эрх зүйн үндэс, судалгааны түвшин, одоогийн нөхцөл зэрэг өргөн хүрээг хамарч зохион байгуулагдлаа. Уг симпозиумд дараах илтгэлүүд тавигдаж, нээлттэй асуултууд асууж сонирхолтой байдлаар үргэлжлэв.
Уг семинарт Монголын талаас Соёлын Яамны Соёлын Өвийн газар, Соёлын Өвийн Үндэсний Төв, ШУТИС-ийн МехТС болон БуХС-ийн багш судлаачид, Дорнод Их Сургууль, Чойжин ламын музей, Монгол цэргийн музей, Занабазарын музей, Ховд аймаг, Архангай аймаг, Баян-Өлгий аймаг, Баянхонгор аймаг, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймаг, сумдын музей, мөн БНСУ-ын талаас Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын нийгэмлэг, Конжугийн үндэсний их сургууль, Үндэсний төв музей, Үндэсний соёлын өвийн судалгааны хүрээлэн зэрэг хоёр орны 20 гаруй байгууллагаас 200 гаруй судлаач, мэргэжилтнүүд цахимаар холбогдон оролцлоо.
ШУТИС-ийн МехТС, БуХС-ийн төслийн баг
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES