Хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалт

Хөтөлбөрийн чанарын дотоод  баталгаажуулалт, сайжруулалт
ШУТИС-ийн чанарын бодлогын сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд, ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний тэргүүлэх 5 чиглэлийн нэг болох Засаглал, Менежментийн шинэчлэл-ийн чанарыг тасралтгүй үнэлж, сайжруулах тогтолцоог бүрдүүлнэ. Ингэхдээ:

  • Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, баталгаажуулж, тасралтгүй сайжруулна.
  • Оролцогч талуудын сэтгэл ханамжийн үнэлгээг байнга хийж, үр дүнг дээшлүүлнэ.
  • Байгууллагын хэмжээнд чанарын соёлыг түгээх, сайжруулалтын арга хэрэгслүүдийг хэрэгжүүлнэ.
  • Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлж, хэрэгжүүлнэ.
  • Хүн-байгальд ээлтэй шинэ стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн баталгаажуулна.

Оролцогч талуудын сэтгэл ханамжийн үнэлгээг хийх төлөвлөгөө ба үйл явц нь:  

ШУТИС нь сонирхогч талуудад нийлүүлсэн боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тэдний хэрэгцээ, шаардлага, хүлээлтэд хэр хэмжээнд нийцэж буй эсэх болоод мэдлэг ойлголтын талаарх мэдээллийг цуглуулах зорилгоор санал асуулгын судалгаа авдаг.
Дараах хуваариар тогтсон санал асуулгыг ЧХШҮА-аас хариуцан авч, дээд удирдлагад тайлагнана. Үүнд:
 

№   Сонирхогч тал Асуулгын зорилго Хугацаа Түүврийн хэмжээ Авах хэрэгсэл Холбогдох хариуцагч
1 Нийт суралцагч Хичээлийн үр дүнг үнэлэх Тухайн улиралд дүн гарсны дараа 60-80% Оюутны вэб Хөтөлбөр хариуцагч, багш
2 Багшийн заах арга, чадварыг үнэлэх
3 Сургуулийн үйлчилгээг үнэлэх Хичээлийн жилийн төгсгөлд 1 удаа Сургуулийн захиргаа
4 Төгсөгч Ажил мэргэжлийн тохиромж, хөтөлбөрийг үнэлж, ажил эрхлэлтийг тодорхойлох Сургууль төгсөнөөс хойш 1 жилийн дараа 50-60% Ярилцлага, Цахим хэрэгсэл Хөтөлбөр хариуцагч
5 Сургууль төгсөнөөс хойш 3 жилийн дараа Хөтөлбөр хариуцагч
6 Багш, ажилтан Байгууллагын соёл, уур амьсгалыг тодорхойлох 2 жилд 1 удаа 55-70% Ярилцлага, Цахим хэрэгсэл ЗХНГ
7 Ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа 3-5 жилийн давтамжтай ЗХНГ
8 Төгсөгчдийн ажиллаж буй байгууллага/ажил олгогч Сургалтын чанар, хөтөлбөрийг үнэлэх 2-3 жилд 1 удаа 70% Ярилцлага, Цахим хэрэгсэл Хөтөлбөр хариуцагч

 


Санал асуулга авах, үнэлэх үйл явц:
Оролцооны тайлбар: [Responsibility] - Хариуцан хийж, гүйцэтгэх; [Accountability] - Тухайн алхамд хариуцлага хүлээх, батлах; [Consulted] - Тухайн алхмыг гүйцэтгэхдээ зөвлөлдөх, хамтрах оролцох; [Informed] – Алхмын гаралтыг мэдээлэх

MENU