ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцоо

ШУТИС-д чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээг тасралтгүй явуулах чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна. ШУТИС-ийн захирлын 2018.01.31-ний өдрийн тушаалаар Чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний албыг байгуулж, 2021.04.07-ны өдрийн тушаалаар бүрэлдэхүүн сургуулиудад чанарын менежерүүд томилогдсон.
ШУТИС-д чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд удирдлага зохион байгуулалтын бүтэц нь:
                                 
Чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны үндсэн чиг үүрэг:

  • Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт (ISO 9001:2015 болон ISO 21001:2018)-ыг ШУТИС-ийн хэмжээнд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, шалгуураар үнэлэх, тасралтгүй сайжруулах

  • ШУТИС-ийн стратеги төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний боловсруулалт, гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

  • Холбогдох хууль эрх зүйн болон стандартын шаардлагын мөрдөлтийг хангуулах

  • Дотоод дүрэм, журам, зааврын боловсруулалт болоод хэрэгжилт, сайжруулалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

Чанарын менежерийн үндсэн чиг үүрэг:

  • ШУТИС-ийн чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжид дэмжин туслах

  • Сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ судалгааны ажлын дотоод чанарын баталгаажуулалтыг хангах, хянах, дүн шинжилгээ хийх

  • Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх үйл явцыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд зохион байгуулж, манлайлах

  • Сонирхогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулах

  • Их сургуулийн нэр хүндийг өсгөх нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх, нийтэд түгээх

  • Бүрэлдэхүүн сургууль, салбар, тэнхимийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянах, үнэлэх, түүнийг сайжруулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах

ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцоо
Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт (ISO 9001:2015 болон ISO 21001:2018)-ыг ШУТИС-ийн хэмжээнд нэвтрүүлэхэд багш, ажилтнуудын хамтын оролцоо, ижил ойлголттой болох нь чухал тул та бүхэн дараах товч танилцуулгаас мэдээлэл авна уу. Бид энэхүү ажлыг 2018.10 сараас хойш нэвтрүүлэн, хэрэгжүүлсээр байна.

MENU