Судалгааны төв

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУДАЛГАА СУРГАЛТЫН ТӨВ

БИДНИЙ ЗОРИЛГО

Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийг чадваржуулах чиглэлээр эрдэм шинжилгээ судалгаа, сургалт, инкубацийн идэвхитэй үйл ажиллагаа  явуулж, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.  

Байгуулагдсан он:     2003.01 сар

Түшиглэсэн сургууль, салбар, бүрэлдэхүүн: 

ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Технологийн менежментийн салбарын профессор, багш нар: 30 хүн 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Судалгаа шинжилгээ

Эдийн засаг, менежмент, ЖДҮ, энтрепренершип, бизнес ба нийгмийн удирдлагын хүрээнд суурь болон хавсарга судалгаа, мөн  бодлогын ба захиалгат судалгаа  явуулах ба гол чиглэлүүд нь: 

  • ШУТ, инноваци, гарааны бизнес, энтрепренершипийн хөгжил

  • Бизнесийн орчин, зах зээл, өрсөлдөөний нөхцөл байдал

  • Аж үйлдвэр, ЖДҮ, бизнесийн хөгжлийн тулгамдсан асуудал

  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээмж, чанарын удирдлага

  • ЖДҮ, бизнесийн төсөл, ТЭЗҮ боловсруулах асуудал

  • Нийгмийн үйлчилгээний хөгжлийн асуудлууд

Сургалт

Эдийн засаг, менежмент, ЖДҮ, энтрепренершип, бизнесийн удирдлагын чиглэлээр 

сургалтуудыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулах:

  • Богино хугацаат сэдэвчилсэн сургалт

  • Мэргэжил дээшлүүлэх сургалт

  • Захиалгат сургалт

Мэргэжлийн зөвлөгөө

Эдийн засаг, менежмент, ЖДҮ, бизнесийн удирдлага, бүтээмж, чанар дээшлүүлэх, ISO9001 Чанарын удирдлагын тогтолцоо бүрдүүлэх, инноваци, технологи дамжуулалт, бизнесийн инкубацийг хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Түншлэгч байгууллагууд:

  • ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, судалгааны хүрээлэн, лаборатори, төвүүд;

  • Бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагууд;

  • Төрийн байгууллагууд: БСШУСЯ, ХННЯ ба бусад

  • Төрийн бус байгууллагууд: МҮХАҮТ, Монголын ииновацийн холбоо, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Бизнесийн инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо

Хамтарсан үйл ажиллагаа:

Эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал, семинар, зөвлөгөөн, чуулган, гарааны бизнесийг хөгжүүлэх арга хэмжээ, хамтарсан төсөл, судалгаа, хөтөлбөр, сургалт г.м.

                         СУДАЛГАА, БОЛОВСРУУЛАЛТЫН АЖЛЫН ЗАРИМ ГОЛ ҮР ДҮН: 

 

Хийж гүйцэтгэсэн ажил

Хугацаа

Тайлбар

  1.  

Тайван- Монгол: Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжууд

2019. 01-12 сар

Тайваны Засгийн газрын судалгааны тэтгэлэгт хөтөлбөр

  1.  

Нийслэлийн инновацийн орчны өнөөгийн нөхцөл байдлын судалгаа хийх, “Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөр-2021” хөтөлбөрийн төсөл боловсруулах боловсруулах нь

2018

Байгууллагын захиалгат төсөл, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар,  ШУТИС, БАТС, 

  1.  

Монгол улсын Дээд боловсролын салбарын өнөөгийн байдлын судалгаа, “Судалгааны их сургууль” үндэсний хөтөлбөр боловсруулах нь

2017-2018

ШУТ сангийн төсөл, БСШУСЯ

  1.  

Нийслэлийн ахуй үйлчилгээний өнөөгийн  байдлынсудалгаа, “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр боловсруулах нь

2017

Байгууллагын захиалгат төсөл, Нийслэлийн ЗАА, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс

  1.  

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал, гарааны бизнесийн хөгжлийн орчны судалгаа

2017

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, ХНХЯ

  1.  

Разработка методологии и механизма поддержки экологически ориентированного бизнеса и туризма на особо охраняемых природных территориях напримере России и Монголии

2016-2018

Орос- Монголын хамтарсан төсөл, 

Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС, ШУТИС, БуХС, БАТС

  1.  

“Төрөөс ШУТ, инновацийн талаар баримтлах бодлого, эрх зүйн баримт бичиг боловсруулах нь” гэрээт ажил

2016-2017

Захиалагч, БСШУСЯ, санхүүжүүлэгч, ШУТС

  1.  

Монголулсын ШУТ-ын салбарын нөхцөл байдлын судалгаа

2016-2017

ШУТ сангийн төсөл, БСШУСЯ,

  1.  

“Монголын бүтээгдэхүүний загварын сайжруулах, олон улсын зах зээлд брэнд гаргах судалгаа”  судалгааны төсөл

2016-2017

L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, АХБ, хамтран хэрэгжүүлэгч,  СУИС, ШУТИС

  1.  

"Гэр ахуйн ноос ноолууран нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, экспортын хөтөлбөр боловсруулах"  төсөл 

2016-2017


 

Нидерландын Засгийн газрын "CBI" байгууллага, ШУТИС

  1.  

Разработка инновационного механизма использования ресурсов техногенных месторождений для производства строительных материалов (на примере горнодобывающих предприятий России и Монголии)”

2015-2017


 

Г.В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль Хамтарсан төсөл. Санхүүжүүлэгч, ОХУ, РГНФ, ШУТС

  1.  

Их сургуулийн дэргэд технологи, бизнесийн инкубатор байгуулж хөгжүүлэх боломж

2016

ШУТИС-ийн захиалгат төсөл, ШУТИС,  БуХС

  1.  

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн техник, технологийн түвшний үнэлгээ”

2016

Захиалгат төсөл, АҮЯ, ШУТИС

  1.  

“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт  инновацийн тогтолцоо бүрдүүлэх нь”төсөл

2012-2014

Байгууллагын захиалгат төсөл, Эрдэнэт үйлдвэр, ШУТИС

  1.  

“Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх урьдчилсан   нөхцөлд үнэлгээ өгөх, цаашид хэрэгжүүлэх стратегийн хувилбарын судалгаа” төсөл

2011

Захиалгат судалгааны төсөл, ҮХШХ, Монголын инновацийн холбоо, ШУТИС

  1.  

“Эрлэнэт үйлдвэрийн БФ-ийн бүтээмжийн хэмжилт, шинжилгээний нэгдсэн арга зүй боловсруулж нэвтрүүлэх нь”

2005

Байгууллагын захиалгат төсөл, Эрдэнэт үйлдвэр, ШУТИС

  1.  

“ШУТИС-т Катеринсервис – хоолны үйлчилгээний сүлжээ байгуулах боломж”

2005

ШУТИС-ийн захиалгат төсөл,  ШУТИС, Технологийн сан

  1.  

“ШУТИС-ийн Технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, инкубатор байгуулах боломж”

2005

ШУТИС-ийн захиалгат төсөл,  ШУТИС, Технологийнсан

  1.  

Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн төсөл боловсруулах аргачилсан зөвлөмж

2004

УБ., “Бембисан” Хэвлэлийнүйлдвэр, 

  1.  

ЖДҮ-ийн төслийн ТЭЗҮ боловсруулах  аргачилал

2003

ШУТИС, ЖДҮССТ

 

Төвийн захирал: Док(ScD)., проф. Л. Оюунцэцэг

Утас:99165175

И-мэйл:  l.oyuntsetseg@must.edu.mn

MENU