Төгсөгчдийн ажил эрхлэлтийн ахиц дэвшил

БуХС-ын Бизнесийн удирдлага багц хөтөлбөрөөр төгсөгчид нь улс орны эдийн засгийн бүхий л салбарт, хувийн хэвшил болон төрийн байгууллагад ажиллаж байна. Нийт 260 төгсөгчийг хамруулсан 2017 оны судалгааны үр дүнгээс үзэхэд төгсөгчдийн 35.4 хувь нь  Дунд түвшний гүйцэтгэх ажилтан, 21.2 хувь нь Ахлах мэргэжилтэн, мэргэшсэн ажилтан, 13.8 хувь Гүйцэтгэх удирдлагын түвшинд, 4.2 хувь нь Дээд, ерөнхий удирдлагын түвшинд, 2.3 хувь нь Хөрөнгө оруулагч/ өмч эзэмшигч, ажил олгогчийн албан тушаалд ажиллаж байна. 

Төгсөгчдийн зах зээлд эзлэх байр суурь, албан тушаал

Тоо

Хувь ,%

Хөрөнгө оруулагч / Өмч эзэмшигч

6

2.3%

Дээд, ерөнхий удирдлагын түвшин (байгууллагыг удирдлага)

11

4.2%

Гүйцэтгэх удирдлагын түвшин (алба, газар, хэлтэс удирдлага)

36

13.8%

Ахлах мэргэжилтэн, мэргэшсэн ажилтан

55

21.2%

Дунд түвшинд гүйцэтгэх ажилтан

92

35.4%

Анхан шатны түвшинд мэргэжлийн ажилтан

33

12.7%

Бусад

27

10.4%

Нийт

260

100%

 

Төгсөгчдийн албан тушаалыг төгссөн оноор нь бүлэглэхэд 2013 оноос хойших төгсөгчдийн 61.1% нь анхан ба дунд түвшинд гүйцэтгэх ажилтан, 2007-2012 оны төгсөгчдийн 67.4% нь дунд, дундаас дээш түвшинд гүйцэтгэх ажилтан, 2006 оноос өмнөх төгсөгчдийн 50% нь ерөнхий удирдлага, гүйцэтгэх удирдлагын түвшинд, 22.7% дундаас дээш түвшинд гүйцэтгэх удирдлагын албан тушаалд ажиллаж байгаа нь тууштай өсөлтийг харуулж байна. 

2021 оны төгсөгчдийн судалгааны үр дүнгээр 59 хувь нь албан тушаал нь ерөнхийдөө ахиц, дэвшилттэй, 15 хувь нь маш өндөр амжилттай байгааг харуулж байна.,

MENU