Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин
2017 онд Бизнесийн удирдлагын багц хөтөлбөрөөр төгсөгчдөөс судалгаа авахад 25.4% нь сурч байхдаа, 40% нь 1-3 сарын дотор, нийт төгсөгчдийн 80% нь төгсөөд хагас жилийн дотор ажилд орсон үр дүнтэй байна.
2021 онд төгсөгчдөөс авсан судалгаанд 20.9% нь сурч байхдаа, 51.3% нь 1-3 сарын дотор, нийт төгсөгчдийн 85.5% нь төгсөөд хагас жилийн дотор ажилд оржээ. Ийнхүү төгсөөд хагас жилийн дотор ажлын байртай болсон төгсөгчдийн эзлэх хувь нэмэгдэж байгаа нь ШУТИС-ийн бизнесийн удирдлагын багц хөтөлбөрөөр төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгааг илэрхийлж байна.