Маркетингийн менежментийн улсын IX олимпиадыг 2019 оны 4-р сарын 7-14 өдөр ШУТИС-ийн БуХС зохион байгуулав.
ganbii
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит Маркетингийн менежментийн улсын IX олимпиадыг 2019 оны 4-р сарын 7-14 өдөр ШУТИС-ийн БуХС зохион байгуулав. Олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр ТЭСО КОРПОРАЦИ, мэдээллийн ивээн тэтгэгчээр SBN телевиз, C1 телевиз, Монгол HD телевиз, ажиллав.
Олимпиадын I шатыг 4 сарын 7 өдөр, II шатыг 4 сарын 14 өдөр амжилттай зохион байгууллаа.
I шатны тестийн шүүгч нар:
  • Б.Энхтуяа, МУБИС
  • Г.Болдбаатар, ХИС
  • Б.Оюунтунгалаг, ШУТИС
  • Д.Алтантуяа, ХААИС
  • Т.Төгөлдөр, СЭЗИС
  • Г.Олзбаяр, Цэцээгүн их сургууль
  • Ч.Батбаатар, МУИС
I шатны маркетингийн судалгааны даалгаварын шүүгч:
  • MMCG ХХК
I шатны видео контентийн шүүгч:
  • ТЭСО КОРПОРАЦИ
II шатны шүүгч:
  • К.Одончимэг, ТЭСО КОРПОРАЦИ
  • Б.Баяртуяа, ТЭСО КОРПОРАЦИ
Хяналтын зөвлөлийн гишүүд:
  • Г.Төрбат, Цэцээгүн дээд сургууль
  • П.Арвинбаяр, СУИС
  • Б.Баасансүрэн, ИЗОУИС
  • Ц.Болорчимэг, ИЗОУИС
  • Б.Золзаяа, Сити их сургууль
  • А.Ижилхэн, Идэр их сургууль
  • Т.Ганхуяг, ОУУБИС
Олимпиадад нийт Идэр их сургууль, их засаг их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нийт 11 баг I шатанд өрсөлдөж онолын тест, маркетингийн судалгааны даалгавар, ерөнхий ивээн тэтгэгчийн видео контент бүтээх даалгавараар өрсөлдөж II шатанд 6 баг шалгарсан. Шалгарсан багууд ерөнхий ивээн тэтгэгчийн маркетингийн компанит ажлын төлөвлөгөө боловсруулах даалгаварыг гүйцэтгэн өрсөлдөж эцсийн дүнгээр дараах байр эзлэв.
  • I байр: СЭЗИС. “NOVA” баг. Удирдагч багш С.Мөнхбаяр.
  • II байр: СЭЗИС. “ЗЭРЭГ” баг. Удирдагч багш С.Мөнхбаяр.
  • II байр: ХИС. “ТЭМҮҮГҮН” баг. Удирдагч багш Э.Эрдэнэчимэг.
Д.Дагвадорж агсаны гэр бүлийн шагнал:
  • Г.Бямбажаргалан, ШУТИС-ийн “MARKETING WIZARDS” баг