ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар хамтран Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан их дээд сургуулиудын оюутнуудын дунд “ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12 сарын 18-нд зохион байгууллаа. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбар, Төрийн удирдлага хөтөлбөр нь тус хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаад 10 дахь удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулсан. Хурлын хамрах сэдвүүдэд хүүхэд хамгааллын бодлого, эрх зүйн зохицуулалт, хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн талаар төрөөс баримтлах бодлогын шинжилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал, монгол гэр бүлийн өнөөгийн байдал, Монголын нийгмийн ажлын хөгжлийн цаашдын чиг хандлага, хүүхэд хамгааллын салбарын олон нийттэй харилцах ажлын онцлог, хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн байгууллагын олон нийтийн харилцааны чиг хандлага, хүүхэд хамгаалал гэр бүлийн сэтгэл зүй зэрэг асуудлууд орсон.
Хуралд оролцох удирдамжийг Монгол улсад нийгмийн ажил, сэтгэл судлал, төрийн удирдлага, олон нийттэй харилцах ажил мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудад хүргэсэн. Хурал хоёр үе шаттай явсан бөгөөд эхний шалгаруулалтад нийт 13 их дээд сургуулийн 63 илтгэл, 110 оюутан оролцсон доорх сургуулиудын оюутнууд илтгэлээ илгээн оролцсон:
Илтгэлүүдэд хөндөгдсөн сэдвүүдийн хувьд гэр бүлийн асуудлуудыг авч үзсэн 18 илтгэлүүдэд гэр бүл салалт, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн хүчирхийлэл, залуу гэр бүл гэсэн сэдвүүд зонхилж байна. Мөн оролцогчдын анхаарлыг татсан буюу нийт 14 илтгэлийг хамруулсан сэдэв нь хүүхэд хамгааллын асуудалтай холбоотой байсан бөгөөд эрх зүйн орчин талаас нь, нийгмийн ажлын асуудал талаас нь судалсан байна. Хүүхдийн эрхийн асуудлыг 13 илтгэл тусгасан байсан нь тус сэдэв мөн өнөөгийн нийгэмд чухалд тавигдаж байгааг харуулж байна. Үүнээс гадна эцэг эх хүүхдийн харилцааны асуудлыг хөндсөн 4 илтгэл, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг хөндсөн 3 илтгэл, хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг хөндсөн 1 илтгэл тус тус оролцсон.
Хурлын хоёрдугаар шатны шалгаруулалтад МУИС, ШУТИС, ХААИС, ДХИС, Идэр их сургуулийн төлөөлөл болсон 10 оюутан шалгарсан. Хоёрдугаар шатны шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар”, Их засаг олон улсын сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хурлын хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнд ШУТИС-ийн Төрийн удирдлага хөтөлбөрийн 4 дамжааны оюутан Б.Билгүүн “Гэр бүл салалтын өнөөгийн байдлын судалгаа” сэдэвт илтгэлээр тэргүүн байр, МУИС-ийн сэтгэл судлалын хөтөлбөрийн оюутнууд болох М.Нандинбадам, М.Мөнхтуул нар “Өсвөр насны хүүхдийн гар утасны хэрэглээ болон сэтгэл хөдлөл, зан үйлийн бэрхшээлийг харьцуулан судалсан нь” сэдэвт илтгэлээр болон МУИС-ийн сэтгэл судлалын хөтөлбөрийн оюутан М.Бүрэнтэгш “Дунд ангийн сурагчдын үе тэнгийн дээрэлхэлт болон өөрийн үнэлэмжийн хоорондын хамаарлыг судалсан нь” сэдэвт илтгэлээр тус бүр дэд байрыг, ХААИС-ын оюутнууд Б.Халиунаа, Б.Даваажаргал, Т.Даваадолгор нар “Хүүхэд өртсөн зам тээврийн ослын статистик судалгаа ба хүүхэд хамгаалал” сэдэвт илтгэлээр, ШУТИС-ийн оюутнууд Б.Болормаа, Б.Буянхишиг нар “Дэд бүтцийн хүртээмжийн судалгаа (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн жишээн дээр)” сэдэвт илтгэлээр, МУИС-ийн оюутнууд А.Анударь, Х.Номин нар “Эцэг эхийн хүмүүжүүлэх арга барил ба хүүхдийн дэлгэцийн донтолтын хамаарлыг судалсан нь” сэдэвт илтгэлээр тус тус тусгай байруудыг эзэллээ.
Оюутнуудын илтгэл хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудлуудыг хөндсөн онол арга зүйн үндэслэл сайтай байсан нь тус хурлын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх гэсэн ерөнхий зорилготой уялдаа холбоотой байж чадлаа.
Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль
Нийгмийн ухааны салбар
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES