2024 оны 11-р сарын 29-ны өдөр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуульд амжилттай зохион байгуулагдлаа. ШУТИС, Менежментийн салбарын 65 жилийн ой, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын үүсч хөгжсөний 27 жилийн ой, доктор профессор, тэргүүлэх үнэлгээчин С.Доржсүрэн багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах “ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА - 2024 ” сэдэвт бага хурал зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тус хуралд мэргэжлийн байгууллагын төлөөлөл болон хөрөнгийн үнэлгээ, аудитын компаниуд, мэргэшсэн үнэлгээчид, их дээд сургуулиудын багш, оюутанууд гээд 70 гаруй оролцогчид оролцов.
ОЮУТАН АНГИЛАЛД:
ТЭРГҮҮН БАЙР
АВТО МАШИНЫ ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ БА ТҮҮНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Ч.Ууганзаяа, О.Мягмардулам, Б.Хишигжаргал, / ШУТИС, БуХС, Санхүүгийн менежмент /
ДЭД БАЙР
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДАА, ҮНЭЛГЭЭ
Б.Дэлгэрзаяа, Б.Азбилэг, Г.Номин-эрдэнэ / Мандах их сургууль, Нягтлан бодох бүртгэл-статистик /
ГУТГААР БАЙР
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭНД АШИГЛАГДДАГ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ БА ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ОНОВЧОЛЫГ САЙЖРУУЛАХ АРГА ЗҮЙ,
Х.Нямдорж / ШУТИС, БуХС, Санхүүгийн менежмент IV курс/
СУДЛААЧ АНГИЛАЛД:
ТЭРГҮҮН БАЙР
БОНЗ-Н ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ҮНЭЛГЭЭНД АШИГЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛСАН БАЙДАЛ,
Д.Лхагвадулам /Банк санхүүгийн салбар, хөрөнгийн үнэлгээчин/
ДЭД БАЙР
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНД МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМ АШИГЛАХ НЬ
С.Цолмон, Г.Эрдэнэцогт /Мандах их сургууль, багш/
ДЭД БАЙР
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭХ АРГА ЗҮЙН АСУУДАЛ
Б.Батсүрэн /ШУТИС, Бизнесийн ахисан түвшиний сургууль, докторант/
ЭШБХ-г ерөнхий ивээн тэтгэгч Дамно хөрөнгийн үнэлгээ, зуучлал ХХК, ЭШБХ-г санаачлагч Дельтамон ХХК, хамтран зохион байгуулсан Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын удирдлага болон БУХС-ийн санхүүгийн менежмент мэргэжлийн 3 болон 4-р курсийн зохион байгуулагч оюутнууд, мөн оролцогчдодоо талархал илэрхийлье.
Тус ЭШБХ нь хоёр жил тутамд зохиогдох ба цаашдын хуралд үнэлгээний чиглэлээр суралцаж буй оюутнууд, мөн судлаачид, эрдэмтэд, мэргэшсэн үнэлгээчид идэвхтэй оролцож, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
2024-11-29
Зохион байгуулах комисс
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES