Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээг 2024 оны 10 дугар сарын 03-ны өдөр Корпорэйт конвешн центрийн хурлын танхимд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга, ШУТИС-ийн төгсөгч Д.Амарбаясгалан, ШУТИС-ийн ректор Т.Намнан, Монгол улсын Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн Төгсөгчдийн холбооны төлөөлөл гишүүн Ч.Золбаяр, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, академич Ч.Авдай болон холбогдох салбарын яам, агентлаг газруудын удирдлага, Монголын их, дээд сургуулийн төлөөлөл, шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, профессор, ахмадууд, харилцагч байгууллагуудын төлөөлөл, төгсөгч, оюутны төлөөллийн 1000 гаруй хүмүүс оролцлоо.
Баярын хурлын үйл ажиллагааг нээж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намнан хэлсэн үгэндээ: Монгол улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн бүх салбарын түүхэн хөгжил, улс эх орны их бүтээн байгуулалтын үйл хэргийг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн үе, үеийн профессор багш нар, төгсөгчид шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд Өнөөдөр эх орны хөгжил, бүтээн байгуулалтын салбарт инженер, технологи, менежмент, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр 100 мянга гаруй мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаад байна. ШУТИС-ийн хувьд жарнаар хэмжигдэх түүхийн нэгэн үеийг өртөөлж хоёр дахь жарны хөгжлийн шинэ үеэ эхлүүлээд байна... гэлээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тугийг хүндэтгэлийн хойморт “ASIA BRIDGE 2024” олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт, ШУТИС-ийн багийн ахлагч Барилга архитектурын сургуулийн багш С.Энхболд, багийн гишүүн оюутан М.Мөнгөлжин, Б.Доржбат нар заллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга, ШУТИС-ийн төгсөгч Д.Амарбаясгалан арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. “Миний хувьд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийг суралцан төгссөн. Цахилгаан холбоо, Хэмжил электроникийн инженерийн мэргэжил эзэмшин суралцахад өөрийн мэдлэг, чадвар бүхнээ хуваалцсан эрдэмтэн багш та нартаа үргэлж баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.
Цаашид Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа мега төслүүдэд ажиллах инженер, технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэхээр байна. Тиймээс эдийн засгийн томоохон төслүүдийн хүний нөөцийг бэлтгэхэд ШУТИС болон инженерийн мэргэжил олгодог сургуулиудын гүйцэтгэх үүрэг цаашид их байх юм. Тиймээс УИХ-аас шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжсэн хууль, эрх зүйн орчны дэвшилтэт бодлогын шинэчлэлийг цаг алдалгүй хийнэ...” хэмээв. Мөн тус их сургуулийн Ректороор ажиллаж байсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, академич Ч.Авдай сэтгэлийн үгээ хуваалцсан.
Тус их сургуулийн багш, ажилтан, оюутны дунд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн түүхт 65 жилийн ойг тохиолдуулан, ой угтсан олон арга хэмжээ, уралдаан, тэмцээн, шалгаруулалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид хичээлийн жил дуустал үргэлжлэн явагдах болно.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээг тохиолдуулан Төрийн одон медаль, мөн салбарын яамны тэргүүний ажилтан, жуух, ШУТИС-ийн дээд шагнал болох “Хүндэт өргөмжлөл”, Эрдмийн зөвлөлийн шагнал, Оны шилдэг багш нарын өргөмжлөл, грантыг гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн профессор Б.Зоригтбаатар, Алтан гадас одонгоор Гадаад хэлний сургуулийн ахмад багш Б.Мөнхбаатар, Ректорын ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Отгон-Эрдэнэ, Хөдөлмөрийн хүндэт медалиар Барилга, архитектурын сургуулийн салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Болдбаатар, Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн А.Сүнжидмаа нар тус тус шагнагдлаа.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр:
Боловсролын яамны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
“Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
“ШУТИС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ШАГНАЛ”-ААР:
ШУТИС-ийн “2024 оны шилдэг багш нарын өргөмжлөл, грант”:
1-р байр: Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээллийн технологийн салбарын дэд профессор Б.Долгорсүрэн
2-р байр: Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч Ю.Ганчимэг
3-р байр: Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын багш С.Энхболд
1-р байр: Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн профессор Х.Мөнхсайхан
2-р байр: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Э.Энхцэцэг
3-р байр: Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн профессор Х.Батбаяр
1-р байр: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын багш М.Номин
2-р байр: Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн дэд профессор П.Цэрэнчимэд
3-р байр: Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн дэд профессор О.Энхцолмон нар шалгарч шилдэг багш нарт мэргэжлээ дээшлүүлэх, судалгааны ажлаа хөгжүүлэхэд зориулан 2-5 сая төгрөгийн грант олгосон юм.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээний төгсгөлд ШУТИС-ийн багш, оюутнуудын хамтарсан урлагийн тоглолтоо өндөрлөв.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES