“JOB FAIR-2024” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН МЭДЭЭ
buhs

Төгсөгч оюутнууд болон дадлага хийх оюутнуудыг ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор 2024 оны 04-р сарын 24-ны Лхагва гарагт 1000-1600 цагийн хооронд  “JOB FAIR-2024” өдөрлөгийг БуХС-д зохион байгууллаа. 

“JOB FAIR-2024” өдөрлөгт Монголын топ 20 аж ахуйн нэгж, байгууллагууд хүрэлцэн ирж, тус сургуулийн Бизнесийн удирдлагын болон Менежментийн хөтөлбөрийн 3 болон 4-курсийн оюутнууд оролцсон болно.

Өдөрлөгийн хүрээнд компаниуд үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлж, байнгын болон түр ажлын байрны мэдээллээ оюутнуудад хүргэж ажилласан болно.  

Нээлттэй ажлын байрны мэдээллээ Маркетингийн менежмент, Санхүүгийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Мэдээллийн системийн менежмент, Олон улсын бизнесийн менежмент хөтөлбөрийн 4 дүгээр курсийн 121 оюутнуудад өгсөн. Мөн тус мэргэжлийн ангийн 3-р курсийн 140 оюутнуудад дадлага хийх, түр ажлын байрны мэдээлэл хүргэж сонирхсон оюутнуудаас 123 нээлттэй ажлын байранд нийт 200 орчим ажлын байрны анкет бүртгэгдсэн байна. 

Тус арга хэмжээний хүрээнд оюутнуудын дунд хөгжөөнд арга хэмжээн зохион байгуулж шалгарсан оюутнуудад Талх чихэр ХК-ний нэрийн бүтээгдэхүүн болон сургуулийн нэрийн бүтээгдэхүүнээр шагнаж урамшууллаа.

 

        

Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу Сургалтын чанарын албаны дарга Д.Ганбаатар, Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч Х.Ариунаа, хөтөлбөрийн багш нарын төлөөлөл ажил олгогч нартай уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид хийх ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажиллах талаар ярилцан, тус сургуулийн хөтөлбөрөөр суралцаж байгаа 3 болон 4-р курсийн оюутнуудын мэдээллийг өгөх, ажлын байр болон мэргэжлийн дадлага хийлгэх зэргээр цаашид хамтран ажиллахаар боллоо. Мөн мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор цаашид хамтран ажиллах албан ёсны мэдээллийн групп үүсгэх санаачилга гарч, Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч хариуцан ажиллахаар болов.

 

   

“Job fair-2024” ажлын байрны нээлттэй өдөрлөгт хамтран идэвхтэй оролцсон бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүддээ болон Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн оюутнууддаа талархал илэрхийлье.

 

БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН САЛБАР

2024.04.25

LATEST NEWS
MORE