“МАРГААШИЙН АЖИЛТАН” УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ
gaamaa

Ажил олгогч, сургууль, төгсөгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх “Маргаашийн ажилтан” уулзалт өдөрлөг 2024 оны 3 сарын 12-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн V байрны 205 тоот хурлын танхимд боллоо. Уулзалт өдөрлөгт Хүний нөөцийн менежмент хөтөлбөрөөр суралцаж буй I-IV курсын оюутнууд болон 2003-2023 оны Хүний нөөцийн менежмент мэргэжлийн төгсөгчдийн төлөөлөл болох Ассийстант ХХК-ийн менежер А.Дамдинцэрэн, Таван орд ХХК-ийн Хүний нөөцийн захирал Г.Нямдалай, HR клубын тэргүүн Ш.Баярмагнай, М-Си-Эс Интернейшл компанийн Хүний нөөц хариуцсан захирал Т.Оюун-Эрдэнэ, Сүү ХК-ийн Захиргаа Хүний нөөцийн албаны дарга Б.Ариунболд, Худалдаа хөгжил Банкны Талент менежментийн хэлтсийн захирал Р.Хулан, Грийн группын Хүний нөөцийн менежер С.Норсмаа, М-Си-Эс Coka Cola ХХК-ийн Хүний нөөцийн ажилтан О.Бадамцэцэг нар оролцсон.

зураг 1. Төгсөгчдийн төлөөлөл                                                                                              зураг 2. ХНМ хөтөлбөрийн багш, оюутнууд

“Маргаашийн ажилтан” уулзалт өдөрлөг нь ”Хүний нөөцийн менежментийн онцлог, Орчин үеийн Хүний нөөцийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, Шинэ хүний нөөцийн ажилтны гаргадаг нийтдэг алдаа, Хүний нөөцийн менежмент мэргэжлээр суралцсан туршлага” сэдвийн хүрээнд төгсөгчдөөс оюутнуудад мэргэжлийн зөвөлгөө, мэдээлэл өгсөн үр дүнтэй үйл ажиллагаа байлаа.

зураг 3. “Маргаашийн ажилтан” уулзалт өдөрлөгийн оролцогчид

Төгсөгч, оюутан, багш нарын гурван талт уулзалт өдөрлөгийн гол үр дүн нь суралцаж буй оюутнуудад ХНМ-ийн онцлог, үнэ цэнэ, мэргэжлээрээ бахархах, маргаашийн сайн ажилтан байхын тулд хэрхэн амжилттай суралцах, төгсөгчид сургууль, багш нартайгаа эргэх холбоог сайжруулах, багш нар ажлын байран дээр гарч байгаа бодит кейс, мэдээлэл авах, сайн мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой уулзалт болсон.

“Маргаашийн ажилтан” уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирсэн төгсөгчид болон идэвхтэй оролцсон ХНМ-ийн хөтөлбөрийн оюутнууддаа талархал илэрхийлье.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ  ХӨТӨЛБӨРИЙН БАГШ НАР

2024-03-18

LATEST NEWS
MORE