XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр ШУТИС-ийн Бизнес удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн багш, ажилчдын нэгдсэн золголт боллоо. БуХС-ийн захиргаа сургуулийнхаа тулгыг тулж, тооныг өргөсөн эрхэм хүндэт Ахмад буурлуудаа алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг эрэн золголоо.
БуХС-ийн захирал А.Энхбат сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хамт олондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлэн, ахмад буурлуудаа шагнаж урамшуулсан сайхан золголт боллоо, Мөн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа амжилт ололт, цаашид хийж бүтээхээр төлөвлөж буй ажил үйлсээ ярилцаж, хөөрөг зөрүүлэн хууч хөөрцгөөлөө.
Хөх луу жилдээ улам бадран хөгжиж, тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж, хангай дэлхийгээ хайрлаж, төр, ард түмэндээ хүндлэгдэж, золбоо хийморь, амжилт бахархал, баяр жаргалаар дүүрэн байх болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
БуХС-ийн Захиргаа
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES