WOMAN’S VOICE АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
hulan

        Энэхүү арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан  2023 оны 04 сарын 07-ний өдөр “Олон нийттэй харилцах ажил” хөтөлбөрийн 3-р курсийн хамт олон зохион байгуулсан бөгөөд  тус арга хэмжээнд сэтгэл судлалын багш Ж.Буянхишиг “Өөрийгөө сонсож сурах нь сэтгэл зүйд ямар хэрэгтэй вэ? сэдвээр, Топ модель Х.Бадамгэрэл “Өөрчлөлтийн хүч” сэдвээр, ОНХА төгсөгч, YouTube контент бүтээгч Б.Сосорбурам “Social media career” сэдвээр, Гэр бүл сайн сайхны нийгэмлэгийн менежер, их эмч Ч.Сэлэнгэ “Гэр бүл төлөвлөлтийн арга” сэдвээр, ОНХА 3 курсийн оюутан А.Орхон “Үр дүн хуваалцахаас” сэдвээр, Б.Халиунаа “Ээж мод” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Мөн арга хэмжээний хүрээнд ОНХА мэргэжлийн оюутнууд сайн дурын үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь 1 давхрын буфетэнд “Wendy bakery”-ийн бүтээгдэхүүн борлуулан ашгаар нь номын санд ном хандивлалаа. Арга хэмжээнд БуХС-ийн оюутнууд, БуХС-ийн оюутны байранд оршин суудаг оюутнууд оролцсон бөгөөд илтгэгч нараас асуулт асууж халуун дулаан яриа өрнүүлсэн нь үр дүнтэй арга хэмжээ боллоо.