ШУТИС-БУХС болон Монголын анхны цахим шилжилтийн технологид суурилсан гоо сайхны тэргүүлэгч платформ болох “BEAUTY SECRETS” компанитай хамтран тус сургуулийн нийт багш, ажилтан, ажилчид, оюутан, суралцагчдад зориулсан “Арьс арчилгааны өдөрлөг” -ийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд дэлхийн гоо сайхны ертөнцөд трэнд болж буй арьс оношлогооны аппарат ашиглан уг арга хэмжээнд оролцсон хүмүүсийн арьсны онцлогыг эсийн түвшинд тодорхойлж, тухайн арьсанд тохирсон арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх талаар зөвлөгөө өгсөн юм. Мөн хүрэлцэн ирсэн хүн бүрт хаврын улирлын арьс арчилгааны бүтээгдэхүүний дээжээс бүрдсэн “Beauty Bох”-р бэлэг барьлаа.
Дашрамд дурьдахад “BEAUTY SECRETS” компани нь энэхүү арга хэмжээг хүний нөөцийнхөө хөгжилд илүүтэй анхаарал хандуулдаг, 100-аас дээш ажилтан, албан хаагчидтай, бизнесийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд анх удаа боловсролын байгууллагатай хамтран ажилласанаараа онцлогтой юм.
Бидэнтэй хамтран ажиллaсан “BEAUTY SECRETS” компанийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES