Жилийн бүрийн 12 сарын 10 өдөр дэлхий нийтээрээ “Хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. 2022 оны 12 сарын 11 өдөр “Бид хүний хөгжлийнхөн” сэдэвт өдөрлөг зохион байгуулж ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд 2022-2023 оны Намрын улиралд 500 гаруй оюутан залуус Хүний хөгжил хичээлийг сонгон суралцаж буй оюутнуудад дэлхийн хүний хөгжилд гарч буй өөрчлөлтөнд шинжлэх ухааны үндэстэй дүн шинжилгээ хийж, хөрвөх чадвартай бүтээлч, оюутны сурах арга барилыг төлөвшүүлэх нийгмийн хөгжилд оролцох оролцоо, хувь хүний эерэг дадал хандлагыг төлөвшүүлэх, багаар хамтран ажиллах, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа маань маш амжилттай болж өндөрлөлөө.
Уг уралдаант тэмцээнийг нээж ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр үг хэлж ШУТИС-ийн Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн шүүгчийн багийн ахлагчаар ажиллав.
Тэмцээнд нийт 7 багийн дунд ихээхэн өрсөлдөөнтэй явагдаж Шилдэгийн шилдэг багаар С.Ариунцэцэг багштай “XX” баг, Шилдэг мэндчилгээгээр Д.Ариунтогос багштай “Flame” баг, Шилдэг бүтээлч ажил, сайн дурын ажлаар видеогоор Б.Болормаа багштай “ Z Empathy ” баг, Шилдэг илтгэгчээр МХТС-ийн оюутан Д.Ариун-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Сайн үйлс, бүтээлч ажлын хүрээнд оюутнууд маань санаачлан сургуулийнхаа орчинд лекцийн 130 тоот өрөөний хөшгийг солих, тамхи татах цэгийг сайжруулан шинэчлэх, lost fond хийх, ЕБС сурагчдад мэргэжил сурталчих, харилцааны сургалт зохион байгуулах, хөөсний баяр, урмын үг илгээх, баярлалаа, талархлаа тэврэлт илгээх, сургууль ийм байвал гоёо гэх мэт олон эвэнт ажлуудыг хийж гүйцэтгэн хийсэн ажлаараа бие биетэйгээ туршлагаа хуваалцан суралцсан нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрлөө.
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES