2022 оны 11 сарын 25-ны өдөр ШУТИС-ийн 8-р байранд Философийн улсын XIV олимпиад “ТЕХНОЛОГИЙН ЁС ЗҮЙ” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Уг олимпиадад ШУТИС, МУИС, СЭЗИС, СУИС, МУБИС, ДХИС, Шихихутаг ИС, Их Засаг ИС, Отгонтэнгэр ИС, Олон Улсын Улаанбаатарын ИС, Тэнгэр ДС, Идэр ИС, Letu Mongolia ИС, Дарханы Технологийн сургууль, Ховд ИС-ийн философийн хичээл судалж байгаа 15 багийн 75 оюутан оролцож мэдлэг оюунаа сорилоо. Энэ удаагийн олимпиадын хүрээнд Францын элчин сайдын яам, Технологийн компаниудтай уулзалтыг зохион байгуулж “Технологи-Хүний эрх-Ёс зүй” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн, техник технологийн хөгжлийн явцад хүний эрх, ёс зүйг хэрхэн дээдлэх, харилцан тэгш эрхтэй зохицон амьдрах, хувь өөрийн болон бусдын эрхийн талаар иргэдийг мэдлэг, мэдээлэлтэй болгох хэрэгцээ шаардлагыг талаар саналаа солилцон цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүллээ.
Олимпиад нь 4 үе шаттайгаар эхний шатны шалгаруулалтаас хасагдах журмаар дараахь 5 төрлөөр явагдав. Үүнд:
ШАГНАЛТ БАЙРУУДАД:
Үндсэн зохион байгуулагч байгууллага:
Хамтран зохион байгуулагч байгууллага:
Дэмжигч байгууллага:
Байгууллагын нэрэмжит шагналыг Lendmn ХХК-иас Ш.Даникер (БуХС Маркетингийн менежер II курс)-т олгож 3 сар цалинтай дадлага хийх эрх, үнэ бүхий зүйлээр шагнав. Олимпиадад амжилттай оролцсон ШУТИС-ийн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, олимпиадыг хамтран зохион байгуулагч болон дэмжигч байгууллага, багш оюутнуудаа талархал илэрхийлье.
ШУТИС БуХС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбар
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES