Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 6 сарын 15-ны өдрийн “Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих төслийг санхүүжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх тухай” А/376 тоот тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” нэртэй төсөл хэрэгжиж эхэлсэн.
Төслийн хүрээнд Канад улсын Бритиш Колумбын Их сургуулийн Норман Б.Кеевилын Инститүтийн профессор багш нар ШУТИС дээр 2018 оны 12 сараас эхлэн зохион байгуулах ба сургалтын зорилго нь их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачдыг орчин үеийн салбар дундын цогц боловсролын аргачлалд суралцуулахад оршино.
Сургалтад хамрагдах багш нарт дараах тавигдах шаардлага тавигдана. Үүнд:
• Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,
• Монгол улсын Ашигт малтмалын салбарт хамаарах мэргэжлээр их дээд сургуулиудад багш, эрдэм шинжилгээний байгууллагад судлаачаар 5-с доошгүй жил ажилласан байх,
• Англи хэлээр бүрэн ойлгох чадвартай (IELTS 6.5+) байх,
• Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийж байсан туршлагатай бол сайн.
Сургалтад нийт 30 нь багш, судлаачдыг хамруулах ба түүний 50 хүртэл хувь нь инженер, байгалийн ухааны мэргэжлээр, үлдсэн 50% нь менежмент, тогтвортой хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засаг, улс төр, хууль гэх мэт чиглэлийн багш нар байна.
Иймээс манай сургуулиас энэ сургалтад оролцох, шаардлага хангасан багш нар товч танилцуулгаа 2018 оны 11 сарын 15-ны дотор tseregmaa@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Д.Энхбаттай (утас: 99722198) холбогдож авна уу.
The deadline to apply for the Silk Roads Youth Research Grant has been extended to 3 May 2021
SİVAS CUMHURİYET UNIVERSITY TURKEY ERASMUS+ STUDENT MOBILITY CALL FOR 2021 – 2022
“Media and Entertainment Entrepreneurship in the COVID-19 Era”
‘Migration in the Covid-19 Situation – 2021’ Virtual Conference
INTERNATIONAL CONFERENCE ON ASIA STUDIES (ICAS2021)