ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд шинээр элссэн оюутны анхааралд
ganbii
Шинээр элссэн оюутны бүртгэл 2018 оны 08-р сарын 13-наас 26-ны өдрүүдэд явагдана. Хичээл 08-р сарын 27-нд эхэлнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалыг авчирна. Үүнд:
  1. Суралцах эрхийн бичиг
  2. ЭЕШ-ын онооны хуудас /ШУТИС-ийн элсэлтийн комисс сургалтын албанд хүлээлгэн өгдөг/
  3. Сурагчийн хувийн хэрэг
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  5. Оюутны өөрийн иргэний үнэмлэх
  6. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Цээж зураг 2 хувь
Бүртгүүлэх үйл ажиллагааны дараалал:
  1. Сургалтын албанаас оюутны код авна.
  2. Сургалтын төлбөрөө (30кр х 78900=2367000 төгрөг)төлнө.
  3. Сургалтын албанд бүртгүүлж суралцах гэрээ байгуулна.
  4. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
  5. Зөвлөх багштай уулзаж хичээл сонголт-1 болон хичээл сонголт-2 хийнэ.
Төлбөр төлөхдөө анхаарах зүйлс:
  • УБХБанкны 2611184512 тоот дансанд төлнө.
  • Төлбөр хүлээн авагч байгууллагын нэр: ШУТИС БуХС
  • Гүйлгээний утга дээр: ST ОЮУТНЫ КОД РЕГИСТР ОВОГ НЭР УТАСНЫ ДУГААР  бичнэ.
Оюутны кодыг бичихдээ англи хэлний цагаан толгойн үсгээр, томоор бичнэ. Жишээ ньОюутны кодбичихдээ англи хэлний цагаан толгойн B (bi) үсгийг кирилл В (вэ) үсгээр бичсэнээс төлбөр систем рүүтатагдахгүй болдог
Мөн кодоо  буруу бичсэнээс төлбөрийн гүйлгээ автоматаар  өөр оюутны төлбөр рүүтатагддаг.
Төлбөр төлөлт буруу дансанд хийгдсэн тохиолдолд хичээл сонголт хийх хугацаа алдахзалруулга гүйлгээ хийх зэргээр өөртөө болон бусдад төвөг учруулах болохыг анхаарна уу.
2018-2019  оны хичээлийн жилийн кредитийн үнэлгээ
  • Бакалаврын 1-р курсын оюутны 1 кредитийн төлбөр 78900
  • Бакалаврын бусад курсын оюутны 1 кредитийн төлбөр 76900
 
БуХС-ын Сургалтын алба