Сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын анхааралд
ganbii
OЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ
ШУТИС-ийн бакалавр, магистр, докторын сургалтанд суралцаж байгаа дараах шаардлагыг хангасан оюутнуудад “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгоно.
Тавигдах шаардлага
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх;
  • 2 болон түүнээс дээш курсийн оюутан бол голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутан байх;
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх /шинээр элсэгчийн хувьд дипломын голч дүн 3.2-оос дээш байх;
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн кредит 10 доошгүй сонгосон байх;
  • Сургалтын төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлсөн байх;
Бүрдүүлэх бичиг баримт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн  өргөдөл /http://must.edu.mn/uploads/2018/05/03/urgudul-mayagt-1.pdf хаягнаас татаж авч бөглөх/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар
  • Голч дүнгийн тодорхойлолт /2 болон түүнээс дээш курсийн оюутан/
  • Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн багц цагийн баталгаажуулсан жагсаалт
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох ЭССЭ /http://must.edu.mn/uploads/2018/05/03/essay-zagvar-1.pdf эссэ бичих удирдамжийг татаж авах/
 Зээл хүсэгчид дээрх бичиг баримтыг бүрдүүлж бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албанд 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны дотор  өгнө үү.
 
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ 
ХҮСЭЛТЭЙ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
ШУТИС-ийн бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа дараах шаардлагыг хангасан оюутнууд Боловсролын зээлийн сангийн Сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаж болно.
Тавигдах шаардлага
  • Бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
  • Хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч
  • Нэг өрхийн 3 оюутан бакалаврын зэргээр суралцаж байгаа оюутан
Бичиг баримтын жагсаалт
  • Сургалтын төлбөр тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Баг, хорооны тодорхойлолт/ам бүлийн дэлгэрэнгүй тодорхойлолт/
  • Сум, дүүргийн тодорхойлолт;
  • Нэг өрхийн бакалаврын шатлалд зэрэг 3 оюутан суралцаж буй тохиолдолд дүнгийн тодорхойлолт;
  • Бусад холбогдох бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Дээрх бичиг баримтыг 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд бүрдүүлж өгнө үү.
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА