Нийгмийн ухааны салбарын профессорын семинар
Нийгмийн ухааны салбар 2024 оны 4 сарын 16-нд БНСУ-ын Хангүг их сургуулийн доктор, профессор Lee Dae Hak-ийг урьж “Иргэний нийгмийн хөгжил ба улс төрийн хөгжил” /БНСУ-ын туршлага/ сэдвээр багш, оюутнуудад лекц, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тэрээр БНСолонгос Улсын иргэний нийгмийн байгууллагуудын нийгэмд гүйцэтгэсэн үүргийг онцлон өөрийн орны туршлагын хамт сонирхолтой илтгэл танилцуулав. Нийгмийн ухааны багш, оюутнууд олон асуултаар ярилцлагыг өрнүүлж, монгол орны нөхцөл байдлаа харьцуулан дүгнэсэн хэлэлцүүлэг болов. Түүнчлэн профессор Lee Dae Hak-ийн хэлсэн “... иргэний нийгмийн хөгжилд их сургуулийн профессор багш нарын үүрэг, оролцоо, нөлөөлөл чухал..,” болохыг онцолж, биднийг сэдэлжүүлсэн сайхан ярилцлага байлаа.
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна