“International Business Seminar: In the relation between Korea and Mongolia” семинарт БУХС-ийн 13 багш оролцож илтгэл хэлэлцүүлэв
buhs

2024 оны 3-р сарын 18-19 ны өдөр  БНСУ-ын Гуми хотын Кумохийн Үндэсний  Технологийн институт дээр зохион байгуулагдсан “International Business Seminar: In the relation between Korea and Mongolia” семинарт БУХС-ийн 13 багш оролцлоо. Энэ үйл ажиллагааны  хүрээнд  хоёр  их сургуулийн хамтарсан докторант оюутнууд  эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа талаар илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцохын зэрэгцээ Гүми хотын “Самсунг” үйлдвэр, Инновацийн төвөөр зочиллоо. Энэхүү семинарт Global Brand Communication Lab-ын профессор Ким Гви Гун  “SCI, Scopus сэтгүүлүүдэд ЭШӨ хэвлүүлэх боломж, арга аргачлал”, Индонезийн их сургуулийн  докторант Dhain Rani "Open source санд, Scopus-д өгүүллэг хэвшүүлэх боломж”, MУИС-ийн багш профессор Н.Гантуяа “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих аргазүй тоон судалгааны жишээ нь дээр”,  БУХС-ийн багш зочин судлаач доктор /Ph.D/ Ц.Энхчимэг "Доктор диссертаци бичихэд шаардлагатай ЭШ сангуудыг ашиглах, онлайн хичээл бусад боломжууд Технологийн салбарын багш Б.Энхжаргал "E-waste management and circular economy”,  Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш Б.Наранбаатар “Ethical factors on nomadic animal husbandry of Mongolian ахлах багш Г.Наран-Оюун “Cooperation between industry and university during the socialist era”, Нийгмийн ухааны салбарын ахлах багш  Т.Нямдулам “State regulation of small and medium enterprises”, Бизнесийн удирдлага салбарын багш Ц. Мөнхтуяа Д.Оюунгэрэл  “A study on business model of a customer-centericity organization (on the example of e-commerce)” нар илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Цаашид хоёр сургууль хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, багш оюутан солилцоо, доктор оюутны хамтарсан судалгаа хийх  зэрэг ажлуудыг хийх тохиролцоонд хүрлээ.