Нийгмийн хариуцлага

ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний тэргүүлэх 5 чиглэлийн нэг нь нийгмийн хариуцлага юм. 
Зорилго: Нийгмийн хариуцлагаа ухамсарласан  манлайлагч их сургууль болно.
 

  Зорилтууд Хэрэгжүүлэх стратеги Явцын хэмжих үзүүлэлт






1  






Иргэний боловсрол, шинжлэх ухааны соён гэгээрэлд хувь нэмэр оруулна.
ШУТИС-ийн нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлж, иргэний боловсролыг дэмжих, шинжлэх ухаан, технологийн ололтыг нийтэд түгээх үйл ажиллагаа явуулна. Нийгэм рүү чиглэсэн төсөл, хөтөлбөр, бүтээлч ажлын тоо

Суралцагчдын олон улсын эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээнээс хүртсэн шагналын тоо

Нийт зардалд урлаг, соёл, соёлын өв хамгаалалтын зардлын эзлэх хувь

 
Нийгэмд ШУТИС-ийн нэр хүндийг өсгөх ажил, бүтээлийг дэмжинэ.
Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй ногоон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Сургуулиас гадуурх урлаг, соёл, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг дэмжин, зохион байгуулна.







2







Эрх тэгш хүртээмжтэй боловсролын үйлчилгээг үзүүлнэ.
Сургуулиас гадуурх урлаг, соёл, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг дэмжин, зохион байгуулна. Төгсөгчдийн үргэлжлүүлэн суралцах байдал

Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхөөс суралцаж буй оюутны эзлэх хувь

Суралцагчдын хүйсийн харьцаа 
Амьжиргааны баталгаажих түвшнээс доош, эмзэг бүлгийн гэр бүлийн элсэгч, суралцагчдад дэмжлэг үзүүлнэ.
Суралцагчдын хүйсийн тэнцвэрт харьцааг эрх тэгш, зохистой хэмжээнд байлгана.
Багш, ажилтан, суралцагчдад шаардлагатай хэл, соёл, сэтгэл зүйн болон бусад дэмжлэгийг үзүүлнэ.








3







Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь оруулна.
Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт, семинар явуулж зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Оюутны клуб, байгууллагын тоо

Оюутны байрны багтаамж шинээр элсэгчдийг бүрэн хамруулах боломжтой байх, 

Нийт орлогод эзлэх нийгмийн хариуцлагын зардлын хувь,

Сайн санааны тусламж
Багш, ажилтан, суралцагчдын хүмүүнлэгийн, сайн дурын санал санаачлагыг дэмжинэ.
Сургууль – Суралцагч - Эцэг эх болон Сургууль - Ажил олгогч -Төгсөгчдийн гурван талт харилцааг дэмжинэ.
Тулгамдсан асуудлаар бодлогын судалгааны салбар дундын төвийг байгуулж хөгжүүлэх тинк танкуудыг төвлөрүүлнэ.
Суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх судалгаанд үндэслэсэн нэгдсэн бодлого гаргаж хэрэгжүүлнэ.
Төгсөгчдийг хөдөө, орон нутагт ажиллаж хөдөлмөрлөхөд зуучилна.







4







Мэргэжлийн үйлчилгээний хүртээмж, нийгмийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулахад хамтарч ажиллана. Мэргэжлийн үйлчилгээний гэрээ,

Мэргэжлийн үйлчилгээний сэтгэл ханамжийн үнэлгээ
Ажил, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий бүтцийг байгуулж, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой мэдээллийн санд холбогдоно.
Стандарт, норм, норматив, дүрэм, аргачлалыг ашиглах талаар ААН, иргэдэд зөвлөх Төрийн болон ТББ, ШУТИС-ийн хамтарсан мэргэжлийн үйлчилгээний дундын төв байгуулна.
Бодлого, эрх зүйн зөвлөх үйлчилгээг хүргэх, бүртгэх, хамтран ажиллах дэд бүтцийг хөгжүүлж үнэлнэ.
Олон улсын стандарт, норм нормативтай холбоотой мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.