2024 оны 05 сарын 03-ны өдөр ШУТИС- Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль болон Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хуралд ШУТИС-БуХС, МУИС, МУБИС, Оточ манрамба их сургууль, Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд, Мэргэн сайд Агданбуугийн Амар сан, нийслэлийн Ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуулийн багш эрдэмтэн, судлаач багш шашин хийдийн төлөөлөл оролцоо.
1639 онд Халх Монголын ноёд чуулан Түшээт хан Гомбодоржийн Ишдорж хэмээх хүүд Занабазар гэх сахилын нэр хайрлан Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн өдгөөгийн Өвөрхангай аймгийн нутагт орших Ширээт цагаан нуур гэх газарт орд өргөө босгож “Шар бүсийн орд” хэмээх болсноор Улаанбаатар хотын түүх эхэлдэг гэж эрдэмтэн судлаачид үздэг. Улаанбаатар хотын түүхэн цагалбар нь Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ зэргээр нэрлэгдэж байгаад 1924 онд Улаанбаатар нэртэйгээр Монгол Улсын нийслэл болсон түүхтэй.
Эрдэм шинжилгээний хурлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар нээж үг хэллээ.
“Улаанбаатар хотын түүх”, “Улаанбаатар хотын соёл” гэсэн сэдвийн хүрээнд нийт 18 судлаач, эрдэмтэд илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү ЭШХурлын нэгдсэн хэлэцүүлнээс гарсан үр дүн санал санаачлагад тулгуурлан УБ хотын тэмдэгпэпт өдрүүд нийслэлийн соёл үйлчилгээ, эко ногоон орчны чанар хүртээмжийг сайжруулах чиглэлд НЗДТГ болон БуХС хамтран ажиллахаар боллоо.
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна