Бизнесийн удирдлагын салбар

Монгол улсад анхны аж үйлдвэрийн эдийн засаг, инженер-эдийн засаг мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн 1959 оныг Бизнесийн удирдлагын салбар байгуулагдсан түүхэн үе хэмээн тэмдэглэдэг. Тус салбар нь бизнесийн удирдлагын бакалаврын багц хөтөлбөрт багтах санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдлага,  маркетингийн удирдлага, мэдээллийн системийн удирдлага, олон улсын бизнесийн удирдлага гэсэн 5 мэргэжлээр сургалт, судалгааны ажил явуулдаг. Бизнесийн удирдлагын багц хөтөлбөр нь олон улсад болон дотоодод магадлан итгэмжлэгдсэн. Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар 2013 онд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2015, 2017 онуудад хөтөлбөрийн ахиц, дэвшлийг үнэлж, магадлан итгэмжлэв.
Бизнесийн удирдлагын салбар нь дадлага туршлагатай, салбартаа нэр хүндтэй, чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй. Багш нарын 35 хувь нь дотоодод болон гадаадад тухайлбал, Австрали, Япон, БНСУ, ОХУ-ын их, дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалсан, эрдмийн зэрэг цолтой. Салбарын багш нар эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр 30 гаруй үндсэн сурах бичиг, гарын авлага гаргаж, оюутан судлаачдын хүртээл болгосон байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зэрэгцээ олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөр боловсруулах, бизнесийн байгууллагын гэрээт, захиалгат ажлуудыг хийж, гүйцэтгэж байна. Бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд олон улсын болон улсын чанартай мэргэжлийн олимпиад, урлаг, спортын уралдаан тэмцээнд тэргүүлэх амжилт үзүүлж, салбартаа манлайлж байна. 


Салбарын зорилго: Олон улсад болон үндэсний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр чадварлаг мэргэжилтэн бэлтгэх.

Зорилтууд:

  • Олон улсад болон дотоодод сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх, сургалтын чанарыг баталгаажуулах;

  • Өндөр боловсролтой, чадварлаг багшлах хүний нөөцийг бүрдүүлэх;

  • Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр дотоодод, олон улсад хүлээн зөвшөрөгдсөн бүтээл гаргах;

Салбарын багш нар 



Сургалтын процесс