Багшийн хөгжлийн төв нь 2015 онд 12 сарын 22 нд ШУТИС-ийн ректорын тушаалаар байгуулагджээ. Тус төвийн гол зорилго нь багш нарын сургалт судалгааны ажлыг дэмжиж, салбар сургуулиудын багш нарын хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чиглэгдэж байна.
Тус төв нь багш нарын дунд зохиогддог уламжлалт ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна ШУТИС-ийн багш нарыг хөгжүүлэх удирдлага, зөвлөгөө, мэдээ мэдээллээр ханган ажиллах эрхэм зорилгын хүрээнд багш нарт чиглэгдсэн мэргэжил дээшлүүлэх, хэлний болон сургалт, судалгааны арга зүйн, ёс зүйн гэх мэт олон талт сургалтуудыг явуулж байна.
Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар бүрэлдэхүүн сургуулиуд дээр Багшийн хөгжлийн багуудыг байгуулжээ. БУХС-ийн Багшийн хөгжлийн баг нь 2016 онд Б.Цэцгээ, Л.Цэрэнчимэд, А.Сүнжидмаа, М.Банзрагч, Б.Мөнхнасан гэсэн багш ажиллаж байсан бол 2017 оноос дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
-
Г.Наран-Оюун ХУС-ын ахлах багш, доктор (Ph.D), ахлагч
-
М.Бурмаа ТМС-ын ахлах багш, доктор (Ph.D), гишүүн
-
Д.Цогзолмаа НУС-ын багш, доктор (Ph.D), гишүүн
-
Д.Баярцог БУС-ын ахлах багш, гишүүн