Нэт Капитал Санхүүгийн Групп дээр Office Tour хийлэ
buhs

ШУТИС, БуХС-ийн оюутнууд Нэт Капитал Санхүүгийн Групп дээр Office Tour хийлээ.
2024 оны 5-р сарын 9-ний өдөр Дижитал маркетинг хичээл үзэж буй Маркетингийн
менежмент, мэдээллийн системийн менежмент, жижиг дунд үйлдвэрлэлийн менежментийн
ангийн оюутнууд Нэт Капитал Санхүүгийн Групп дээр оффис тур хийж тус байгууллага
хиймэл оюун, дижитал шилжилтийг маркетингийн үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж буй
талаар танилцав.

Оффис тур зохион байгуулсан Нэт Капитал Санхүүгийн Группийн хамт олонд гүн талархал
илэрхийлж байна.