“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024
buhs

Монгол улсад анх удаа 2000 оноос хойш ШУТИС-ийн харьяа Компьютер техник менежментийн сургуулийн зохион байгуулж байсан “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт өдөрлөгийг үргэлжлүүлэн зохион байгуулсаар өдгөө  Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн  Бизнесийн удирдлагын мэргэжилтнүүдийг 22 дахь жилдээ зохион байгуулж байна.

Манай сургуулийн Бизнесийн удирдлагын салбараас Маркетингийн мэргэжлийг сурталчлах зорилго бүхий  “Маркетинг: өчигдөр, өнөөдөр, маргааш сэдэвт өдөрлөг  2024 оны 4-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд тус сургууль дээрээ 22 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр 13 багийн 130 оюутан 39 аж ахуй нэгж, байгууллагын борлуулалтын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд өөрсдийн авхаалж самбаа, оюун ухааны цар хүрээгээр бусдыгаа манлайлан :

  1. Тэргүүн байранд – “BFM”
  2. Дэд байранд – “Hogwarts”
  3. Гутгаар байранд – “Traxex”
  4. Шилдэг Маркетингтай багаар - “Vision Leaders”
  5. “Шилдэг ПАУ” шагналаар - “BFM” багийн ахлагч Э.Энхбаяр шагнууллаа.

Маркетинг:Өчигдөр, Өнөөдөр, Маргааш сэдэвт өдөрлөг нь нийт Бизнесийн удирдлагын багцын оюутан залууст маркетингийн мэргэжлийг сурталчлан онол болон практик дадлагыг эзэмшүүлэхийн тулд нийт 3 үе шаттай оюутан залуусын авхаалж самбаа, авьяас чадварыг сорьсон даалгаврыг гүйцэтгүүлдэг билээ.

I-р шатанд оюутнууд өдөрлөгт оролцож үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудтай уулзаж тухайн компани бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулдаг ба нийт 39 гаруй аж ахуй байгууллага оролцсон. Мөн ерөнхий ивээн тэтгэгч Mobicom, Monpay хамтран ажиллагч Skytel компанийн бэлтгэсэн даалгаварыг гүйцэтгэсэн болно.

II-р шатанд оролцогч багууд оюунаараа уралдан онолын тэмцээнд оролцсон.

III-р шатанд Өдөрлөгийн хүрээнд сурсан мэдсэн бүх зүйлээрээ уралдан мэндчилгээ, рийл уралдаан , Ерөнхий ивээн тэтгэгчийн даалгавар болох Мобиком Корпорацын “Зуны дата урамшуулал”-ын санаа гаргах, маркетингийн цогц төлөвлөгөө гаргаж, танилцуулах шилдэг илтгэл бэлтгэж 13 багаас шалгарсан 6 баг өрсөлдсөн бөгөөд нийт онооны нийлбэрээр эхний гурван байр, шилдэг маркетингтай баг, шилдэг пау шалгаруулдаг уламжлалтай билээ.

  1. Тэргүүн байранд – “BFM”