Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
buhs

2024 оны 4 дүгээр сарын 8-нд Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Манлайлагч Хүний Нөөцийн Менежерүүдийн Холбоо ТББ буюу (Эйч Ар клуб) -ийн тэргүүн Ш.Баярмагнай нар ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурав. 

Тайлбар байхгүй.

Санамж бичгийн хүрээнд:

  • Хүний нөөцийн ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх
  • Хүний нөөцийн удирдлагын ангийн оюутнуудыг дадлагажуулах болон ажлын байранд зуучлах
  • Хүний нөөцийн менежментийн ном сурах бичиг, гарын авлага хамтран гаргах гэсэн
  • Хамтран семинар уулзалт зохион байгуулах болон харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах

Энэхүү санамж бичгийг 2 жилийн хугацаатай байгуулав. 

Тайлбар байхгүй.

Хамтын ажиллагааны хүрээнд Эйч Ар клубийн тэргүүн Ш.Баярмагнай нь Бизнсийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн оюутнуудад ном хандивлав.

Тайлбар байхгүй.