ШУТИС-ИЙН ОЮУТНЫ “ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН”, “ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАР XXI БАГА ХУРАЛ БОЛЛОО
buhs

Монгол улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XXI бага хурал 2024 оны 03 сарын 25-аасс 04- сарын 05-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн Монгол улсын их, дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд эдийн засаг, менежментийн чиглэлээр зохион байгуулагддаг “Эрдмийн шувуу” цомын төлөөх эрдэм шинжилгээний бага хурал нь ШУТИС-д эдийн засаг, менежментийн мэргэжилтэн бэлтгэсний 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болж байгаа бөгөөд тус хурал нь 21 дэх жилдээ болж байгаагаар онцлог юм.

 

 

ШУТИС-ийн ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭСНИЙ 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН”, “ЭРДМИЙН ШУВУУ” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XXI бага хуралд нийт 7 их сургуулийн 50 илтгэгчийн 38 өгүүллийг I шатны комиссын бүрэлдэхүүн шүүлт хийснээр II шатанд 10 өгүүлэл шалгаруулсан. II шатны шалгаруулалтаар шилдэг илтгэлийг 2024 оны  оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ШУТИС-ийн V байрны 4 давхарт эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан.

 

 

 

“ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН”, “ЭРДМИЙН ШУВУУ” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XXI бага хурлын шалгаруулалтын дүн

Оюутан

Сэдэв

Сургууль

Удирдагч багш

 

ТЭРГҮҮН БАЙР

1

С.Гэгээнзаяа

Ажиллах хүчний хомсдолын талаарх онол, арга зүй

ШУТИС. БуХС

Магистр Л.Цэрэнчимэд

 

ДЭД БАЙР

2

А.Хүслэнбаяр

Ажлын байран дахь стресст нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа /ГОВЬ ХК-ний жишээн дээр/

ХААИС. ЭЗБС

док (Ph.D)., дэд проф.  Д.Мягмарсүрэн

 

3

Б.Мөнх-Ундрал

Үе хоорондын ялгаатай байдлын судалгаа

ШУТИС. БуХС

Магистр Л.Цэрэнчимэд

 

ГУТГААР БАЙР

4

Г. Намуунцэцэг

Ажлаас халшрах хам шинжийн судалгаа

ШУТИС. БуХС

Магистр Г.Тунгалагтуяа

 

5

Н.Хашчулуун

Агаарын бага өртгөөр тээвэрлэгчийн өрсөлдөөнд нөлөөлөх хүчин зүйлсийг аналитик шаталсан үечилсэн аргаар үнэлсэн судалгаа

ШУТИС. МТС

Доктор (Ph.D) Э.Даариймаа

 

ТУСГАЙ БАЙР

6

Б.Цэрэндулам

Оюутнууд болон ажил олгогчийн ур чадварын хүлээлтийн хоорондын ур чадварын зөрүүг шинжлэх

ШУТИС. БуХС

Магистр  С.Соёл-Эрдэнэ

 

7

Б.Амарзаяа

Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн системийн судалгаа, цаашид сайжруулах арга зам

ШУТИС. МТС

док (Ph.D). С.Уянга

 

8

А.Хишиг-Ундрах

Дижитал шилжилт байгууллагын ажилтанд нөлөөлөх нь

ШУТИС. БуХС

док (Ph.D)., дэд проф.  А.Аюуш

 

9

Б.Намсрай

Могойнголын нүүрсний уурхайн бүтээмжийн шинжилгээ

ШУТИС. ГУУС

Магистр С.Энхцацрал

 

10

Б.Намуунцэцэг  О.Уранцэцэг

Ирээдүйн нягтлан бодох бүртгэлийн оюутнуудаас шаардагдах чадамжид суурилсан сургалтын арга зүйг тодорхойлох нь

Мандах их сургууль

док (Ph.D)., дэд А.Наранцэцэг

 

 

 

 

     

ШУТИС-ийн “Эрдмийн XXIII чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх Оюутны эрдэм шинжилгээний XXI бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон  “Макс групп”, “Тэсо групп”-д талархал илэрхийлж, тус байгууллагуудын хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

      

Эрдэм шинжилгээний хуралд оролцож буй оюутан залууст зориулж “MLC Business School”-ийн захирал А.Наран сонирхолтой сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

 

“Эрдмийн шувуу” цомын төлөөх эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг NTB олон нийтэд мэдээллэж, хэвлэлийн хамрагчаар ажилласан.

Оюутан залуусын сурч хөгжих, шинийг эрэлхийлэх үйлсийг байнга дэмжин, хамтран ажилладаг ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах ажлын хэсэг