С.Биндэръяа нь 1967 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийг түүх-нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. Залуучуудын байгууллагад долоон жил ажиллаж байгаад багшийн ажилд 1974 оноос эхлэн ажилласан. Тэрээр улсад нийт 38 жил ажиллаж, түүнээс их сургуульд нийт 33 жил тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан билээ. 1977 оноос МУИС-ийн ШУКО-ийн тэнхимд багшийн ажлын гараагаа эхэлсэн. Багшлах хугацаандаа ЗХУКН-ын түүхийн хичээлийг МУИС-ийн харьяа Польтехникийн Дээд Сургуулийн (ПДС гэх) Инженер, Эдийн Засгийн Факультетийн оюутнуудад зааж, 1982 оны 10 сард МУИС-ийн бүтцэд өөрчлөлт орж, ПДС бие даасан сургууль болж өөрчлөгдөхөд тус сургуульд нийгмийн ухаан заах мэргэжлийн багш нарыг түүхийн тэнхим, философийн тэнхим, эдийн засгийн тэнхим гэсэн гурван тэнхимд хуваарилан ИЭЗФ-ийн харьяанд ажилласан юм. Багшлахын зэрэгцээ 1991 онд ТИС болж өөрчлөгдөхөд түүх, улс төр, нийгмийн ухааны хичээлүүдийг шинэчлэн боловсруулж, залуу багш нарт өөрийн туршлагыг заан сургаж, ардчилсан хувьсгалын дараах улс төрийн шинжлэх ухааны шинэ ойлголт, судлагдахууныг заах шинэ ажилд санаачилгатай, удирдан чиглүүлэгч ахмад багш билээ.
Салбартаа тэргүүлэн, төр түмэндээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, энгэрээ мялаалгасан багшдаа халуун баяр хүргэе. Цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилтыг хүсч, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БАГШ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭЭД ИРЛЭЭ
“АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА.
Гунжү Үндэсний Их сургуулийн Хүмүүнлэг Нийгмийн ухааны сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
“International Business Seminar: In the relation between Korea and Mongolia” семинарт БУХС-ийн 13 багш оролцож илтгэл хэлэлцүүлэв
Нэт Капитал Санхүүгийн Групп дээр Office Tour хийлэ