“ХАЙР ХАЛУУН Ч ХАРИУЦЛАГА ЧУХАЛ” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
buhs

ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдөрт зориулан эрүүл мэндийн тухай ойлголт дадал хэвшил, эрүүл мэндээ дэмжих үйлсийг оюутнуудын дунд сурталчилж, эрүүл дадал хэвшилтэй оюутнуудын хүрээг өргөжүүлэх, тэдний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой үйл  дээр ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагааг Нийгмийн ухааны салбарын Олон нийттэй харилцах ажил, Нийгмийн ажил, Байгууллагын сэтгэл судлал хөтөлбөрийн багш, оюутнууд, мөн сургуулийн эмч Б.Энхтуяа хамтран зохион байгуулдаг улалмжлалтай билээ. ДОХ-ын эсрэг энэ үйл ажиллагааг дэмжин БЗД-ийн эрүүл мэндийн төвийн ДОХ-БЗ-ын кабинетийн зохицуулагч Х.Цацралмаа, эмч Б.Бямбасүрэн, сувилагч Л.Ханхүү, Г.Гэрэлтуяа, 2-р хорооны өрхийн эмнэлэгийн эмч Г.Амарсанаа, Нийгмийн ажилтан Д.Одончимэг нар хамтран оролцлоо. Мөн танилцуулга тараах материалыг НЭМҮТ-өөс өгч дэмжин ажилласан. Өдөрлөгийн үеэр хөгжөөнт тоглоом, асуулт хариулт, витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, сэтгэл зүйн тест, анхны тусламж зэрэг өртөөнүүд ажиллаж багш оюутнууд идэвхтэй оролцлоо.