2023 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 12-ны хооронд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн “ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛ” хөтөлбөрийн танилцах дадлагыг орон нутагт Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Зуунмод сум болон хилийн чанадад БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод амжилттай зохион байгууллаа. Танилцах дадлагын хүрээнд багш, оюутнууд Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ, Эрдэнэ МСҮТ, Сэргэлэн сумын ЗДТГ, Зуунмод сумын ХХҮГ, Баруун Зуунмод баг болон БНХАУ-ын Хөх хотод суугаа Монгол улсын Ерөнхий Консулын газар, Олон Улсын Монгол Эмнэлэгийн хороо, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Олон улсын солилцооны дээд сургууль, “Ойт” хүүхдийн цэцэрлэг, "Аяс" соёл жуулчлалын компани, “Азу” боловсрол сургалтын компани зэрэг байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцсан болно.
Түүнчлэн ӨМБИС-ийн Дизайны сургуулийн бакалаврын оюутнуудын төгсөлтийн ажлын үзэсгэлэн, Өвөр Монголын Түүхийн болон Шинжлэх ухаан, технологийн музей үзэхийн зэрэгцээ Улаан театрт “Өвөр Монголын сонгодог дууны концерт” үзсэн.
Энэ удаагийн танилцах дадлагыг анх удаа хилийн чанадад зохион байгуулж, Өвөр Монголын Эрээн, Хөх хотын бүтээн байгуулалт, иргэдийн ахуй амьдрал, ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, оюутнуудын суралцах боломж, тэтгэлгийн талаар олон сонирхолтой мэдээлэл олж авснаараа онцлог байлаа. Мөн танилцах дадлагыг орон нутагт болон хилийн чандад хослуулан зохион байгуулсан нь оюутнуудад хоёр орны нийгэм соёлын онцлог, хүмүүсийн амьдралын хэв маягийг харьцуулан үзэх боломжийг олгосон.
Биднийг халуун дотноор хүлээн авч байгууллагаа танилцуулсан орон нутгийн болон хилийн чанад дахь бүх байгууллагууддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Нэт Капитал Санхүүгийн Групп дээр Office Tour хийлэ
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“ICIED-2024” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024
Монголын инновацын 7 хоног арга хэмжээний хүрээнд анх удаа орон нутагт “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэн амжилттай зохион байгууллаа