Тус сургууль нь Монгол орон ба Евроазийн орнуудын хамтын нийгэмлэгтэй хамтарч багш оюутнууддаа зориулан нийгэм улс төрийн зүтгэлтнүүдийн цуврал лекцийг зохион байгуулдаг билээ .
Энэ удаагийн зочноор Улсын бага хурлын гишүүн асан, Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин сайд О.ОЧИРЖАВ хүрэлцэн ирж “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тусгамдсан асуудлууд” сэдвээр лекц уншлаа .
Тус лекцэнд түүх соёл, олон улсын харилцааг шимтэн сонирхдог 100 гаруй багш оюутны төлөөлөл оролцож олон сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг гадаад харилцаа, даяаршил, аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун ухаан, цахим мэдээлэл, Монгол хүний онцлог, газар зүйн байрлалтай холбон онц сонирхолтойгоор бидэнд тайлбарласан.
Манай семинарт морилон ирж оролцсон эрхэм хүндэт Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд О.Очиржав, профессор, багш нар болон оюутан залуус та бүхэнд баярлалаа. Та бүхэнд ажил, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.