“ТӨРИЙН УДИРДЛАГА”, “НИЙГМИЙН АЖИЛ” ХӨТӨЛБӨРҮҮД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВАВ
Боловсролын Mагадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн хамгаалал, Бизнесийн удирдлагын чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг “Бүрэн хангасан” үнэлгээтэйгээр Нийгмийн ухааны салбарын “Төрийн удирдлага” (D041303), “Нийгмийн ажил” (D092301) хөтөлбөрүүд хоёр дах удаагийн магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ хүлээн авлаа.
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд идэвх, чармайлт гарган ажилласан Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Я.Төгөлдөр, “Нийгмийн ажил” мэргэжлийн хөтөлбөр хариуцсан дэд профессор Б.Бат-Өлзий, “Төрийн удирдлага” мэргэжлийн хөтөлбөр хариуцсан Д.Одмаа нар болон хамтран ажилласан бүх багш, ажилчид, хамт олонд нь баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.