“Байгууллагын сэтгэл судлал” шинэ хөтөлбөрөөр анхны элсэлтээ авахаар боллоо.
ganbii
 
 “Байгууллагын сэтгэл судлал” шинэ хөтөлбөрөөр анхны элсэлтээ авахаар боллоо.
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2020 оны 4 сарын 28-ны өдрийн хурлаар Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбараас  “Байгууллагын сэтгэл судлал” мэргэжлийн хөтөлбөрөөр бакалавр, магистрын сургалт явуулах санал дэмжигдэж, батлагдлаа. Иймд 2020-2021 оны хичээлийн жилийн намраас эхлэн “Байгууллагын сэтгэл судлал” хөтөлбөр анхны элсэлтээ авах мэргэжлийн жагсаалтад багтаж байна.
Шинэ хөтөлбөр боловсруулах санаачилгыг дэмжиж, хамтран ажилласан БУХС-ийн удирдлага, хөтөлбөрийн дэд хорооны гишүүддээ болон хөтөлбөр боловсруулах урт хугацааны ажилд идэвх зүтгэл гаргасан багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын сургалт, судалгааны ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР