Дорнод Сибирийн Технологи, Менежментийн их сургуулийн удирдлага, профессоруудтай уулзалт хийв.
ganbii
Дорнод Сибирийн Технологи, Менежментийн их сургуулийн удирдлага, профессоруудтай уулзалт хийв.
Дорнод Сибирийн технологи, менежментийн их сургуулийн Нийгмийн технологийн тэнхимийн эрхлэгч профессор Юлия Шурыгина болон бусад профессоруудтай Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Я.Төгөлдөр, ахлах багш Ж.Нямаа нар 2019 оны 10 дугаар сарын 16-ны уулзалт хийлээ. Тус уулзалтаар хоёр сургуулийн “Нийгмийн ажил” мэргэжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцав. Дорнод Сибирийн технологи, менежментийн их сургуулийн Нийгмийн технологийн тэнхим нь нийгмийн ажлын чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд тус хуралд оролцохыг урьж, цаашид багш, судлаач нарын хамтарсан сургалт, судалгаа хийх, багш оюутны солилцооны хөтөлбөр, олон улсын уралдаан, тэмцээнд оюутан залуусаа оролцуулах зэрэг асуудлаар санал солилцов.
Дорнод Сибирийн их сургуулиас “Нийгмийн ажил” мэргэжлийн чиглэлээр оюутан залуусын дунд олон улсын олимпиад зохион байгуулдаг бөгөөд ирэх жилээс БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын “Нийгмийн ажил” хөтөлбөрийн оюутнуудыг албан ёсоор оролцуулах талаар санал тавьж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эхний шатны уулзалт боллоо.