Үндэсний менежментийн шавь сургуулийн 60 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
ganbii
Үндэсний менежментийн шавь сургуулийн 60 жилийн
ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн Ахисан Түвшний Сургууль хамтран Үндэсний менежментийн шавь сургууль бий болсны 60 жилийн ойн баяр 2019 оны 09 сарын 27-нд ажил хөдөлмөрийн амжилт дүүрэн бэлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Түүхт 60 жилийн ойн баяраа профессор, эрдэмтэн багш нар маань сургалт, эрдэм шинжилгээний ажлын өндөр амжилт гарган олон тооны ном бүтээл, сурах бичиг, гарын авлага туурвиж, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн , гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон бол оюутан залуус маань урлаг, спортын хийгээд мэргэжлийн олон уралдаан, тэмцээн, олимпиадуудад тэргүүн байруудыг эзэлсэн байна.
Баярын хурлыг БУХС-ийн захирал А.Энхбат нээж үг хэллээ. БАТС-ийн захирал Г.Баттүвшин “Үндэсний менежментийн шавь сургууль 60 жилд” илтгэл тавьж, багш нарыг төлөөлж гавьяат багш доктор, профессор Х.Пүрэвдавга мэндчилгээ дэвшүүлэв. Нийт багш, ажилтан, төгсөгч, оюутнууддаа зориулж ШУТИС-ийн захирал Б.Очирбат Үндэсний менежментийн шавь сургуулийн 60 жилийн ой, ШУТИС-ийн 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж амжилт хүсэв.  Хүндэтгэлийн арга хэмжээнд нийт 270 гаруй багш, ажилтан, зочид төлөөлөгчид ирсэн бөгөөд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Бадарч мэндчилгээ дэвшүүллээ. Мөн төгсөгчдөө төлөөлж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин  нийт багш нартаа талархал илэрхийлэв.
Хамт олноо манлайлан ажилласан ахлах багш Л.Цэрэнчимэд, ахлах багш Д. Ганболд нарыг  ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит шагналаар,  доктор профессор Л.Отгонцэцэг, ахмад багш Ш. Гарамжав нарыг ШУТИС-ийн Захирлын нэрэмжит шагналаар, дэд профессор Г.Гантөгс, дэд профессор Да.Баярмаа нарыг “Боловсролын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн “Хүндэт тэмдэг” цол тэмдгээр 2 багшийг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн “Хүндэт өргөмжлөл” цол тэмдгээр 1 ажилтанг, 13 багш ажилтанг  МҮЭ-ийн холбоо МБШУ-ы ҮЭХ-ы шагналаар, 1 ажилтанг  ШШГЕГ-ын “Хүндэт ажилтан” цол тэмдгээр, 8 багш ажилтанг БУХС-ийн захирлын нэрэмжит шагналаар  мөн ХХМ-ийн 4-р курсын оюутан Г.Пүрэвдолгор, СМ-ийн 4-р курсын оюутан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг нарыг БУХС-ийн захирлын нэрэмжит шагналаар  тус тус шагнагдлаа.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид,  үе үеийн ахмадууд, профессор, эрдэмтэн багш нар, ажилтнууд, оюутан залуус, төгсөгчид  нартаа баярлалаа.
2019 оны 09 сарын 30