Монголын инновацын 7 хоног арга хэмжээний хүрээнд оюутнуудын “
FRONTIER FINTECH HACKATHON 2019” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Голомт банк, Мобиком зэрэг банк санхүүгийн байгууллага болон ШУТИС-ийн БуХС, МХТС, ГУУС, СЭЗИС, МУИС-ийн ХШУС, ЭИС, БХИС, зэрэг их дээд сургуулиудаас нийт 65-н оюутнууд, залуучууд 15-н баг болон оролцов. Уг арга хэмжээний ментор багшаар Кардано сангийн Керстин Лин, Ларс Бранжус, Полина Виеноградова болон Майкл Хуесчин, Петер чой, Жеону Чой нар ажиллав.
ШУТИС-ийн БуХС-ийн МСМ-ийн оюутнууд
Тус арга хэмжээг Нийслэлийн шинжлэх ухаан инновацийн газар, ШУТИС, БуХС-ийн Технологийн менежментийн салбар, БАТС, Мэдээллийн технологийн үндэсний парк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Хакатон арга хэмжээнд ШУТИС-иас БУХС, МХТС, ГУУС –ийн 5-н багийн 24-н оюутан, МУИС, СЭИС, Голомт, Мобиком зэрэг их сургуулиуд, банк санхүүгийн байгууллагууд идэвхитэй оролцов.
Энэ удаагын арга хэмжээний гол онцлог нь АНУ-ын Кардано сангаас ухаалаг гэрээний хэлээр сургалт өгч, уг сэдвийн дагуу асуудлыг шийдвэрлэх даалгавартай байсан бөгөөд шилдэг шийдлийг шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулж нийт 8-н шалгуураар мөнгөн шагнал, оролцсон бүх оюутнуудад сертификат, 50 доллар өгч урамшуулав.
Ахисан түвшинд : 1- байр -ШУТИС-ийн ГУУС-ийн “Trailerpark баг” -850 доллар
2- байр- RMIFX баг -750 доллар
Дунд түвшинд: 1- байр – ШУТИС-ийн МХТС –ийн “SCHRODINGERS BIT” баг -550 доллар
2- байр- Мобикомын “EMONEY” баг -450 доллар
3-р байр- Голомт банкны “LAMBDA” баг -355 доллар
Анхан шатны түвшинд: 1- байр –Этүгэн их сургуулийн “ETUGEN” баг -300 доллар
2- байр- ШУТИС-ийн MСM баг -200 доллар
3-р байр- Мобикомын “JUST IN TIME” баг -150 доллароор тус тус шагнагдаж үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Тайлан бичсэн : Технологийн менежментийн салбарын профессор Я.Оюунтунгалаг