“Маркетингийн Менежментийн Улсын IX Олимпиад” зохион байгуулагдах гэж байна
ganbii
“Маркетингийн Менежментийн Улсын IX Олимпиад” зохион байгуулагдах гэж байна
 
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит "Маркетингийн Менежментийн Улсын Олимпиад"-ыг 2011 онд анхлан ШУТИС-ийн Компьютерийн Техник, Менежментийн Сургууль (КтМС) санаачлан зохион байгуулсан билээ. Түүнээс хойш тус олимпиадыг бизнесийн удирдлага, маркетингийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд жил бүр ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн тухайд дахин ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль 2019 оны 4-р сарын 7-14 өдрүүдэд Маркетингийн менежментийн улсын IX дэх олимпиадыг зохион байгуулах гэж байна.
Тус олимпиад 2 үе шаттай бөгөөд эхний шатанд оролцогч оюутнуудын онолын мэдлэг, SPSS 23.0 програмыг ашиглан судалгааны өгөгдөл боловсруулж үр дүнг гарган дүгнэх болон бүтээлчээр сэтгэн видео контент бүтээх мэдлэг, чадварыг сорих бол хоёр дахь шатанд онолын мэдлэгийн практикт ашиглах чадвар, бүтээлч сэтгэлгээ болон өгөгдсөн хугацаанд асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх чадварыг сорих ивээн тэтгэгч байгууллагаас өгөгдөх бодит даалгаврыг гүйцэтгэх ажлууд байх юм.
  • Олимпиадын ерөнхий зохион байгуулагч: ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Бизнесийн удирдлагын салбар
  • Ерөнхий ивээн тэтгэгч: ТЕСО КОРПОРАЦИ
  • Мэдээллийн ивээн тэтгэгч: C1 ТЕЛЕВИЗ, SBN ТЕЛЕВИЗ
  • Хамтран ажиллагч: MMCG ХХК