“ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖМЕНТ МЭРГЭЖИЛТЭН-20 ЖИЛ” ОЙН АРГА ХЭМЖЭЭ
ganbii
 
“ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖМЕНТ  МЭРГЭЖИЛТЭН-20 ЖИЛ”  ОЙН АРГА ХЭМЖЭЭ
Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой, ШУТИС-ийн инженер-эдийн засагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жил, Хөнгөн үйлвэрийн менежмент мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн хүрээнд төгсөгчдийн уулзалт 2019 оны 03 сарын 16 –ны өдөр зохион байгуулагдлаа.
Хөнгөн үйлдвэрийн менежмент мэргэжлээр 1998 онд анхны элсэлт авч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд бакалаврын зэргээр 500 гаруй оюутан төгсгөсөн  байна.  
“Хөнгөн үйлдвэрийн менежмент төгсөгчдийн уулзалт арга хэмжээн”-д хөнгөн үйлдвэрийн менежмент мэргэжлийн хөтөлбөрийн профессор багш нар, 50 гаруй төгсөгчид оролцлоо.

Хөнгөн үйлдвэрийн менежмент мэргэжлийн хөтөлбөрийн өнөөгийн байдал, сургалт явагдсан түүхийн талаар мэргэжлийн хөтөлбөр хариуцсан профессор Я.Оюунтунгалаг  танилцуулав. 2002 оноос хойш бакалаврын 480-н оюутан төгссөн.
Төгсөгчдийн уулзалт арга хэмжээний үеэр Хөнгөн үйлдвэрийн менежментийн  төгсөгчдийн холбооны тэргүүлэгч гишүүдийг сонгож, төгсөгчдийн хоорондын харилцаа холбоог өрөгжүүлэх сүлжээг бий болгох, төгсөлтийн дараах сургалтын хэрэгцээний талаар харилцан санал бодлоо хуваалцаж, цаашид хамтын ажиллагаатай байх эхлэлийг тавьсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. 
                                   БуХС, Технологийн менежментийн салбар
“Хөнгөн үйлдвэрийн менежмент төгсөгчдийн уулзалт арга хэмжээний үеэр