Профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо.
ganbii
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, багш нарын эрдэм шинжилгээний хурал 2019.02.14-ний өдөр зохион байгуулагдлаа.
Эхний шатны шалгаруулалтаар нийт 12 илтгэл оролцсон. Уг шалгаруулалтаас шалгарсан илтгэлүүд 2019.02.25-ны өдөр ШУТИС-ийн профессор багш нарын "ЭРДМИЙН ЧУУЛГАН-2019"-д оролцох юм. Үүнд:
1. Технологийн менежментийн салбарын ахлах багш М.Бурмаа, Д.Ариунтуяа нарын “Улаанбаатар хотыг ухаалаг хот болгон хөгжүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”
2. Хүмүүнлэгийн ухааны салбарын багш Ц.Бямба-Очирын "Хүннүгийн үеийн хүүхдийн нийгэмшил, насны онцлогийг эд өлгийн дурсгалаас сэргээх нь"
3. Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд профессор Ж.Ганчимэгийн "Нийслэлийн үйлдвэр, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн шийдэл"
4. Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш Д.Оюунгэрэлийн "Монголын Э-худалдаа эрхлэгч байгууллагууд: төлбөр төлөлт, бараа хүргэлтийн судалгаа"
5. Нийгмийн ухааны салбарын ахлах багш Т.Оюунбилэгийн "Монголын залуучуудын үнэт зүйлсэд нөлөөлөх хүчин зүйлсийг судлан тодорхойлсон нь"
Тус хуралд амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.