“Бүсчилсэн хөгжилд ШУТИС-ийн оролцоо” салбар хэлэлцүүлэг боллоо
gaamaa

2024 оны 03 сарын 05-ны Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш судлаачдын дунд “Бүсчилсэн хөгжилд ШУТИС-ийн оролцоо” салбар хэлэлцүүлгийг амжилтай зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгээр тус сургуулийн 4 салбараас нийт 6 багш илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд гарсан асуудал шийдлийг 3-р сарын 15-нд ШУТИС-ийн “Бүсчилсэн хөгжилд ШУТИС-ийн оролцоо” нэгдсэн хэлэлцүүлэгт санал өргөн барихаар тогтлоо.

 

Хэлэлцүүлэгт дараах илтгэлүүд хэлэлцүүлэгдэв.

  1. Мөс хагалах

Илтгэгч:  БуХС-ийн ЭНБД Д.Бямбасүрэн

  1. Бүсчилсэн хөгжил ба аялал жуулчлал

Илтгэгч: ТМС-ын доктор (Ph.D),дэд профессор Л.Амартүвшин

  1. Бүсчилсэн хөгжлийн Хятад ба Япон улсын туршлага, Монгол улсын бүсчилсэн хөгжилд ШУТИС-ийн оруулах хувь нэмэр

Илтгэгч: БУС-ын доктор (Ph.D),дэд профессор Да.Баярмаа

  1. Бүсчилсэн хөгжил ба нийгмийн хөгжлийн бодлого уялдаа холбоо

Илтгэгч: НУС-ын доктор (Ph.D),дэд профессор Я.Төгөлдөр

  1. Бүс нутгийн хөгжил ба Төв азийн цөлжилт

Илтгэгч: ХУС-ын доктор (Ph.D),дэд профессор Д.Сэрдарам

  1. Монгол улсын нэхмэлийн салбарын бүсчилэн хөгжүүлэх нь

Илтгэгч: ТМС-ын доктор (Ph.D),дэд профессор П.Одмаа